"Outlaw" хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ


Сондор | YOLO.MN
2016-11-22

"Outlaw" хамтлаг энэ сарын 25-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ “Lovebeat” амьд, бие даасан тоглолтоо хийх гэж байна.

“CROCUS Event Hall”-д 19:00 цагт болох энэхүү тоглолтод "Outlaw" хамтлагийнхан 28-32 хит дуу дуулах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох юм.

Мөн тэд тоглолтоосоо өмнө “Би дуулж өгье” шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тоглолтын зохион байгуулагчаар “On and Off продакшн” ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Жи Мобайл, АПУ компани оролцоно.

Дашрамд дурдахад, Outlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 97117733, 97117744

WWW.TICKET.MN болон 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

#outlaw #music