Айдолуудын дунд тренд болоод буй салангид сормуусны нууц


Б.Дариа | YOLO.MN
2022-08-09

Урт, өтгөн, салангид сормуус к-попын нүүр будалтад тренд болж байна. Энэ сормуусыг хамгийн алдартай болгосон айдолуудаас дурдвал BLACKPINK-ийн Lisa…

…IVE хамтлагийн Jang Wanyoung…

…бас Twice-ийн Nayeon нар юм.

Тэгвэл COCOCHO YouTube сувагт хэрхэн бие даан ийм төрлийн сормуустай болох тухай заажээ. Ингээд энэхүү нийтлэлээр тэдний урт, өтгөн, салангид сормуусны нууцаас хуваалцах болно.

1. Сормуусаа хэлбэржүүлэх

Эхлээд сормуус дэрвийлгэгчээр нүдний урдаас хойш чиглэлтэй сормуусаа мурийлган хэлбэржүүлээрэй.

Дараа нь цэвэрхэн сойзоор салган самнах хэрэгтэй.

2. Сормуусны будаг түрхэх

Дараа нь нүднийхээ дотор булангаас сормуусны будгаа түрхэж эхэлнэ. Дээш нь чиглүүлэн будах ба сормуусны будаг бөөгнөрөх вий гэж санаа зовох хэрэггүй.

3. Хумсны хямсаа ашиглах

Сормуусаа салангид харагдуулахын тулд хумсны хямсаа ашиглан сормуусаа хэд хэдээр нь нийлүүлэн хавчаарай. Хумсны хямсаа нь ердийн хөмсөгний хямсаанаас ялгаатай нь диагональ биш шулуун үзүүртэй байдаг учир илүү тохиромжтой.

Сормуусны будаг хатахаас өмнө нэг чиглэлд буй сормуусыг хооронд нь нийлүүлээрэй.

4. Сормуусны будгийг хямсаагаар түрхэх

Будгаа шууд сормуусандаа түрхэхийн оронд хямсаан дээрээ түрхэж хямсаагаараа будаарай. Наалдсан сормуусыг бат бөх болоход тусална.

5. Дулаанаар халаах

Сормуус бэлэн болсны дараа бүтэн өдрийн турш хэлбэрийг нь хадгалахын тулд бага зэрэг халаах хэрэгтэй.

Жижиг модон саваа эсвэл чигчлүүр байж болох юм. Маш болгоомжтой модоо асаагуураар халааж сормуусаа дахин будаг түрхэж буй мэт самнахад болно.

Ингээд л болно. Туршаад үзээрэй. 

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзээрэй.

Эх сурвалж: Koreaboo

#Гоо сайхан #Нүүр будалт