BLACKPINK: “READY FOR LOVE” дуу бол зөвхөн эхлэл


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-08-01

Удаан хугацааны дараа BLACKPINK хамтлаг PUBG MOBILE-тай хамтран виртуал дуугаа олон нийтэд цацлаа.

Гэсэн хэдий ч Ready For Love дуу нь тус хамтлагийн наймдугаар сарын эргэн ирэлтийн дөнгөж эхлэл хэмээн олон нийт шуугьж байна.

Уг дуу нь анх 2020 онд гарсан LIGHT UP THE SKY киноны үеэр тэдний студид хоолойгоо бичүүлж буй хэсэгт гарч өнгөрсөн билээ. 

Сонирхуулан хэлэхэд BLACKPINK охидын хамтлаг дэлхийг тойрсон аялал тоглолт хийх бөгөөд K-POP-ын түүхэнд байгаагүй олон үзэгчтэй тоглолт болох болно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: billboard.com

#Дуу хөгжим