“НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ” болох уу?


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-07-28

Байгалийн олон янз байдал болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулж, дуу хоолойг нь үндэсний болон дэлхийн тавцанд хүргэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтаар “НҮБ-ын Залуу төлөөлөгч – Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийг 2022 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх гэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг сонгон шалгаруулж, хоёр сарын турш байгаль орчны тухай мэдлэг олгон, байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлэх боломжоор хангах бөгөөд шилдэг хоёр оролцогчийг 2022 онд Египет, Канад улсуудад болох НҮБ-ын олон улсын хурлуудад оролцуулна. 

Залуу төлөөлөгчид хуралд оролцон эх орондоо ирсний дараа үндэсний хэмжээний уулзалтыг зохион байгуулж, сурсан зүйлсээ хуваалцаж, байгаль орчны төлөөх залуучуудын оролцооны цаашдын алхмууд, боломжуудыг тодорхойлно.

Энэхүү төсөл нь UN Youth Delegate буюу “НҮБ-ын Залуу төлөөлөгч” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад нээж, анх удаа хэрэгжүүлж буй явдал юм.

ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА:

2022 оны наймдугаар сарын 20 - аравдугаар сарын 15-ны Бямба гараг бүр

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 18-30 насны Монгол Улсын иргэн
  • Монгол Улсад оршин суудаг (орон нутгаас хичээлд цахимаар оролцох боломжтой)
  • Англи хэлний бичиг, ярианы дундаж түвшинтэй (CEFR - В1, intermediate)
  • Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эсвэл энэ чиглэлээр төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай

БҮРТГЭЛ:

2022 оны наймдугаар сарын 12-ны 23:59 цаг хүртэл дараах цахим холбоосоор хүлээн авна. Зөвхөн тэнцсэн оролцогчидтой наймдугаар сарын 18-ны дотор мэйл хаягаар холбогдоно.

Эх сурвалж: Environmental Career Opportunities in Mongolia

#Мэдээ