Хүлээлтээр дүүрэн наймдугаар сар: Эргэн ирэлтээ хийх 4 охидын хамтлаг


Б.Дариа | YOLO.MN
2022-07-20

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН 8 САР!

Ирэх сар бол "Охидын эргэн ирэлтийн сар" гэдгийг мэдсэн үү? Одоогийн байдлаар хамгийн халуухан К-поп охидын дөрвөн хамтлаг албан ёсоор эргэн ирэлтээ зарлаад байна. Ингээд ирэх сард биднийг юу хүлээж буйг хараарай.

1. Girls’ Generation

SM Entertainment-аас Newsen-д өгсөн мэдээллийн дагуу Girls' Generation наймдугаар сард 15 жилийн ойгоо тохиолдуулан удаан хүлээлгэсэн эргэн ирэлт хийх гэж байна.

Энэ нь 2017 оны наймдугаар сард "Holiday Night" цомгоо гаргаснаас хойш таван жилийн хугацааны дараах хамтлагийн анхны цомог болж буй юм. Цомогт одоогийн найман гишүүн бүгд оролцох тул шүтэн бишрэгчид тэсэн ядан хүлээж байна.

2. TWICE

Тэд саяхан JYP Entertainment-тай гэрээгээ сунгасны дараа 11 дэх цомгоо зарласан.

Хамтлаг наймугаар сарын 26-ны 13:00 цагаас BETWEEN 1&2 нэртэй шинэ цомгоо гаргах болно.

3. IVE

Asia Today сайтын мэдэгдсэнээр IVE наймдугаар сард эргэн ирэлтээ хийх гэнэ.

Хамтлаг эргэн ирэлтдээ бэлтгэж, цомгоо гаргахаар шаргуу ажиллаж байгаа сурагтай. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Мөн Starship entertainment-аас IVE-ийн эргэн ирэлтийг хараахан батлаагүй байна.

4. BLACKPINK

Магадгүй зөвхөн наймдугаар сард төдийгүй BLACKPINK хамтлагийнхаа сүүлийн цомгоос хойш нэг жил 10 сарын хугацаанд шинэ дуу гаргаагүй, мөн THE ALBUM-ын сурталчилгааны үеэр цар тахлаас үүдэн олон промоушныг явуулж чадаагүйгээс хойшхи жилийн хамгийн их хүлээгдэж буй эргэн ирэлтүүдийн нэг байж болох юм.

"BLACKPINK-ийн хэв маягт нийцэх олон дууг удаан хугацаанд, маш их хүчин чармайлт гарган бэлтгэсэн. BLACKPINK дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчидтэйгээ холбогдож, харилцаагаа өргөжүүлэхийн тулд эргэн ирэлтийнхээ хажуугаар оны эцэст К-поп охидын хамтлагийн дэлхийн хамгийн том аялан тоглолтыг хийхээр боллоо. Бид хамтлагт томоохон төслүүд бэлдсэн."

- YG Entertainment

Эх сурвалж: Koreaboo

#Дуу хөгжим