BLACKPINK Jennie жүжигчнээр дебют хийх нь батлагдлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-07-19

Эргэн ирэлтийн сургаар тэсэн ядан хүлээж буй шүтэн бишрэгчдэдээ BLACKPINK гайхалтай мэдээ дуулгасаар.

Sam Levinson & The Weeknd-ийн хамтран найруулж буй HBO-ийн “THE IDOL” цувралын trailer дээр BLACKPINK хамтлагийн Jennie гарснаар Америк цувралын зах зээлд Солонгос айдол дэбүтээ хийх гэж буй тухай шуугисаар байсан билээ. Тэгвэл BLACKPINK-ийн харьяа YG Entertainment агентлагаас Jennie-г HBO-н шинэ цуврал 'The Idol' тоглохоор болсныг албан ёсоор баталлаа.

Тус цувралд Johnny Depp-ийн охин Lily-Rose Depp, болон Troye Sivan нар тоглож байгаа юм. Jennie "Зохиолыг нь уншсан даруйд таалагдсан болохоор тоглохыг хүссэн. Маш их догдолж байна. Хичээж ажиллах тул таалагдана гэж найдаж байна" хэмээн хэлжээ.

'The Idol' цуврал гарах хугацаа тодорхойгүй байгаа ба Jennie-ийн дүр нууц хэвээр байна.

Jennie-дээ баяр хүргэе! 

Бэлтгэлтэй байгаарай BLINKS. Жүжигчин Jennie ирж байна шүү! 

Эх сурвалж: Allkpop

#Мэдээ