Бен Аффлек Женнифер Лопез нар Лас Вегаст гэрлэлтээ батлуулжээ


Сондор | YOLO.MN
2022-07-18

Женнифер Лопез Бен Аффлек нар Лас Вегас хотноо гэрлэлтээ батлуулж албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. Тэд гэрлэсэн өдрийнхөө зургийг өөрсдийн сошиал хуудастаа нийтэлж олон нийт, шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Тэд долдугаар сарын 16-ны бямба гарагт гэрлэлтээ батлуулсан байна.

52 настай Лопез "Бид гэрлэчихлээ. Хайр үнэхээр гайхалтай. Хайр бол нигүүлсэл. Хайр бол тэвчээр. Хорин жилийн тэвчээр байлаа" гэжээ.

Лопез энэ бол бидний хүсэн хүлээж байсан зүйлс гээд 49 настай Аффлекийн хамт онгоцоор шөнө дунд гэхэд ам мөлтөс ирж, сүмд товлосон цагаас хэдхэн минут хоцорсон ч, ягаан өнгийн Кадиллак маркийн автомашинд зургаа авахуулж амжсан байна.

Женнифер "Хайр жинхэнэ байх үед гэрлэлтийн цорын ганц чухал зүйл бол бие биеэ хайрлана гэх амлалт юм. Хоёр биедээ анхаарал тавьж, ойлгож, тэвчээртэй байж, хайрлаж, сайн нэгэн байх нь чухал. Бид тийм байсан, байгаа, байсаар ч байх болно. Бид амьдралдаа өөр илүүг хүсэх зүйлгүй ийм элбэг дэлбэг, гайхалтай, таван хүүхэдтэй, шинэ сайхан гэр бүлтэй болж буйдаа маш их талархаж байна" хэмээжээ.

Эх сурвалж: Today

#Оддын тухай