Lil Pump Монголд ирнэ


Б.Дариа | YOLO.MN
2022-07-08

Дэлхийд алдартай реппер Lil Pump Монголд ирнэ.

Жил бүр зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг XMF /Хуур Music Festival/-ыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус наадмын тайзнаа  Lil Pump гарахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. Мөн төд удалгүй Pump -ын албан ёсны хуудсаар мэдэгдэл хийх гэнэ.

Lil Pump нь 2017 онд бие дааж гаргасан анхны цомгийн “Gucci Gang” дуугаараа олонд хурдацтай танигдсан. Энэхүү уран бүтээл нь тухайн оны шилдэг 100 дууны топ 3-т бичигдэж платинум цол хүртэж байсан бөгөөд Youtube сувагт 1.3 тэрбум үзэлт авсан байна. Тус дуучин нь 2017 оноос өнөөг хүртлэх хугацаанд гурван цомог болон сингл дуунууд гаргасан бөгөөд тус дуунууддаа Diplo, Kanye West, Lil Wayne, French Montana, Lil Yachty, YG, 2 Chainz, Offset, Quavo, Annuel AA зэрэг уран бүтээлчидтэй хамтран олон хит дуунуудыг гаргажээ. 

XMF хүн төрөлхтний бүтээсэн түүхүүд он цаг хугацаагаар хэмжигдэж, тухайн цаг хугацаанд болж өнгөрсөн дурсамж, мэдрэмж, үйл явдлыг хөгжим өөртөө агуулсаар ирсэн. XMF REBORN 2022 буюу энэ жил онцолж буй Риборн концепт бол бидний нандин бүхнийг эргэн сануулж өнгөрсөнд оршин үнэ цэнийг дахин сэргээхэд орших гэнэ. Pump-тай хамт дурсамжаараа аялаарай.

Gucci Gang Gucci Gang- Lil Pump тун удахгүй!

Эх сурвалж: XMF - Хуур Music Festival

#Мэдээ