Барууны хөгжмийн ертөнцөд цойлж буй 18 НАСТАЙ ХҮҮ


Заяц | YOLO.MN
2016-11-18

Шон Питер Рауль Мендез 1998 оны наймдугаар сарын 8-нд Канадын Торонто хотод мэндэлжээ. Өдгөө тэрээр 18 настай юм. Шоны бага нас Канадын Пикеринг хотын захад өнгөрсөн юм. Түүний хөгжмийн замнал 2013 онд Vine видео аппликейшнд өөрийн гитар барин дуулж байгаа 6 секундын бичлэгээ тавьснаар эхэлсэн юм.



Хэдхэн сарын дотор түүний дуулсан алдартай дуунуудын ковер бичлэгүүдийг сая сая удаа үзжээ. Түүний ковер болон зохиосон дуунуудынх нь бичлэг Vine-аас гадна YouTube, Instagram, Twitter зэрэг нийгмийн ямар л сүлжээ байна тэр болгоноор тархсан юм. Vine аппликейшн энэ оны аравдугаар сард хаагдахаас өмнө Шон 1,8 сая дагагчтай болсноороо Vine-д бүртгэлтэй реппэр Уиз Калифа, дуучин Жастин Бибер, Мак Миллер нарыг гүйцэж, Vine-н хамгийн олон дагагчтай уран бүтээлчдээс гуравдугаарт жагсаж, хөгжмийн ертөнцөд хамгийн их яригдаж байгаа залуу дуучин болжээ.



2014 оны нэгдүгээр сард менежер Эндрю Гертлер Мендезийн бичлэгийг олж үзэн Island Records дуу бичлэгийн студид нэгдэхийг урьсан байна. Ингээд тэрээр 15 настайдаа анхны Life Of The Party синглээ гаргасан нь Billboard Hot 100 жагсаалтын 24д бичигдсэн нь Шоныг дуу нь эхний 25-д багтсан хамгийн залуу уран бүтээлч болгосон юм.

Түүний The Shawn Mendes нэртэй EP (extended play буюу мини-цомог) нь Billboard 200 жагсаалтын 5д бичигдсэн бол 2015 онд гаргасан анхны бие даасан Handwritten цомог нь тус жагсаалтыг тэргүүлсэн юм. Цомгийн гол сингл болох Stitches дуу нь Billboard Hot 100 жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн. Энэ ондоо тэрээр Disney сувгийн Descendants киноны Believe дууг дуулж дуучин Тейлор Свифтийн 1989 World Tour аялан тоглолтонд нь оролцсон байна.



Энэ үеэр түүнд Fifth Harmony хамтлагийн гишүүн Камила Кабеллотой ажиллах боломж олджээ. Шон Камила хоёр хамтран I Know What You Did Last Summer дуу зохиосон нь  2015 оны сүүлээр олны хүртээл болсон.



2016 оны эхээр Шон Wilhelmina Models загварын агентлагтай гэрээ байгуулсан. Түүний нэр Time сэтгүүлээс гаргасан хамгийн нөлөө бүхий 25 өсвөр настангуудын 2014 болон 2015 оны жагсаалтанд багтсан юм.

2016 оны 6 сард Шон өөрийн хоёр дахь бие даасан Illuminate цомгийнхоо анхны сингл "Treat You Better" дуугаа гаргасан нь Billboard Hot 100 жагсаалтын 10-т, есдүгээр сард гарсан Illuminate цомог нь Billboard 200 жагсаалтыг тэргүүлээд байгаа билээ.



Харин түүний стиль имижийн хувьд Шон Мендез нэрийг дурдахад л хамгийн түрүүнд түүний сэтгэл татам инээмсэглэл, гитар, хар бараан жийнсэн өмд, нимгэн футболк болон савхин хүрэм нь толгойд бууна. Энэ стильдээ ч тэрээр үнэнч хэвээрээ байгаа билээ.

Энэ оны есдүгээр сард Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр найз охин байхгүйгээ дурьдаж, “Надад дуу хөгжим ямар мэдрэмж төрүүлдэгтэй адил тэр нэгэн охин надад яг тийм мэдрэмжийг төрүүлж чадвал би түүнийг надад тохирох цорын ганц охин болохыг мэдэх болно” хэмээн ярьсан юм. Түүнийг өмнө нь "Fifth Harmony" хамтлагийн гишүүн Камила Кабеллотой холбож байсан ч тэд өөрсдийгөө зүгээр л сайн найзууд хэмээн онцолсон.

Шонд ямар охид таалагддаг талаар асуухад тэрээр “Хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж сайтай, юмыг хурдан ойлгодог охид надад сэтгэл татам санагддаг. Мөн би бараан өнгийн үстэй охидод дуртай, бас гоё бүжиглэдэг охид надад таалагддаг” гэж хариулсан.

Түүний талаарх сонирхолтой баримтууд
- Түүний аав португаль гаралтай бизнесмэн, ээж нь англи гаралтай үл хөдлөх хөрөнгийн агент эрхлэгч юм.
- Сургуульдаа тэрээр хоккей болон хөл бөмбөг тоглох дуртай байж.

- Тэрээр гитараас гадна төгөлдөр хуур тоглож чаддаг.
- Түүний өндөр 188 см.
- Дуучин болохыг хүсэхээсээ өмнө Шон жүжигчин болохыг хүсдэг байжээ.
- Шон 13 настайдаа анх YouTube үзээд гитар тоглож сурчээ.
- Тэрээр залуу дуучин Остин Махоуны аялан тоглолтын нээлтэнд  дуулж байсан.
- Түүний бичлэгүүдийг үзсэн Эд Ширан Шоныг Лос-Анжелес хот руу онгоцоор авчирч оройн хоолоор дайлжээ.
- Тэр одоог хүртэл Пикеринг хотдоо ээж аав охин дүү гуравтайгаа амьдарч байна.
- Шон англи, испани, францаар ярьж чаддаг.
- Түүний дуртай өнгө бол ногоон.
- Тэр шүрэн цоход (алтан тэмээ цох) дургүй.
- Шон сүүнд хийж иддэг өглөөний хоолонд дуртай бөгөөд энгийн хүнээс гурав дахин хурдан иддэг.
- Тэр биеийн тамираар хичээллэх дуртай. Өдөрт багадаа л нэг удаа хичээллэдэг.
- Шон сэлэх дуртай ч далайгаас айдаг.
- Тэр шарсан өндөг, бүйлс болон шоколадны үйрмэгтэй жигнэмэгт дуртай.
- Улаан лооль бол түүний хамгийн дургүй идэх юм.
- Тэр хоол хийх дуртай.
- Шон дуучин Эд Ширан, Жастин Бибер эсвэл Эминемтэй хамтран уран бүтээ₮л хийхийг хүсдэг.
- Тэр "Lost" болон "The 100" цуврал кинонуудыг үзэх дуртай.
- Тэрээр зочид буудалд унтахаасаа илүү аяллын автобусанд сайн унтдаг.
- Шон Vine-д бичлэгээ анх тавихдаа ердөө ч алдар нэр олохын тулд тавиагүй зөвхөн хөгжилдөхийн тулд л тавьсан хэмээн ярьсан юм.
- Тэрээр Харри Поттерийн цувралд дуртай. Ялангуяа Эмма Уотсоны дүрд дуртай гэдгээ нуугаагүй юм.
- Түүнд байнга авч явдаг чихмэл арслан байдаг. Гэхдээ мэдээж тэр ил авч явдаггүй ч, өөр газар руу тоглолтоор явах гэхчлэнгээр холын замдаа авч явдаг байна.



- Тэрээр утасныхаа дэлгэцийг таваас доошгүй удаа хагалж, түрийвчээ 10-аас олон удаа гээгдүүлж байжээ. Гэхдээ л тэр хөгжмийн ертөнцөд азтай нэгэн.
- Орой болгон унтахынхаа өмнө iPad-н дээрээ Boom Beach тоглоом тоглодог гэнэ.

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

        

#Celebrity #Teenagers #ShawnMendes