Та ингэж болохгүй шүү


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-07-05


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Зуны дэлгэр цаг эхэлж, өвөлжин ажилласан "нуруу"-гаа тэнийлгэхээр хөдөөгийн сайхан талыг зорьдог цаг эхэллээ. Хөдөө гарч, халуун чулуу атгах сайхан ч үүнийг хамгийн сайхан болгон үлдээх зүйл нь аюулгүй, аз жаргалтай аялал билээ.

Бид аюулгүй байдлаа хэрхэн хангах, юунд анхаарах талаар зөвлөгөө, мэдээллийг цувралаар хүргэж байна. Юун түрүүнд таны анхаарлыг тоонд хандуулахыг хүслээ. Өнгөрсөн онд буюу 2021 онд гарсан нийт зам тээврийн ослын ердөө 15 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ч хүний амь нас хохирсон ослын 70 хувь нь орон нутагт байна. Иймд аян замд гарч буй жолооч, зорчигч та бүхэн аюулгүй байдлаа хангах нь нэн чухал юм.

Орон нутгийг зорьж буй жолооч, зорчигч Та бүхний хийж болохгүй үйлдлүүдийг дараах бичлэгээс үзээрэй.

#Мэдээ