Хамгийн өндөр үнэлгээтэй топ 10 Barbie хүүхэлдэйн кино


Г.Нандин | YOLO.MN
2022-06-27

Barbie хүүхэлдэй нь 1959 оноос эхлэн хүүхдүүдийн шилдэг тоглоом, томчуудын топ цуглуулга байсаар ирсэн. Barbie эхэн үедээ хэлбэр, загварын хувьд тухайн үеийн тренд, гоо зүйн мэдрэмжид зохицсон байдлаар хийгдэж байсан ба өнөөдрийн хүн бүрийн мэдэх Barbie-ний дүр төрх хараахан бүрдээгүй байжээ.

Анхны Barbie хүүхэлдэй нь 2001 онд гарсан ба тухайн үед ерөнхий дүр төрх нь аль хэдийн тогтчихсон байсан аж. Нийгмийн гоо сайхны чиг хандлага өөрчлөгдөхөд Barbie ч мөн адил бага багаар өөрчлөгдсөн болов ч ерөнхий дүр төрх нь одоог хүртэл хадгалагдсаар байна. Ингээд энэ удаагийн нийтлэлээр “Хамгийн өндөр үнэлгээтэй топ 10 Barbie хүүхэлдэйн кинотой танилцацгаая.

Доорх хүүхэлдэйнүүд бид бүгдийн хүүхэд насны томоохон хэсэг байсан билээ. Доорх жагсаалт нь IMDb rating системээр хамгийн өндөр оноо авсан кинонуудыг багтаасан ба ерөнхийдөө үзэгчдийн таашаалыг хамгийн их хүртсэн хувилбарууд болно. Тиймд үзээгүй өнгөрөөсөн хүүхэлдэйн кино байвал зуны амралтынхаа хугацаанд амжиж үзээрэй. 

10. Barbie in A Mermaid Tale (2010)

Үнэлгээ – 10-аас 6.3

Хүүхэлдэйнд Barbie-гийн нэр нь Merliah байдаг бөгөөд энгийн серфингээр гулгадаг охин   лусын дагин гэдгээ мэдэж бүх зүйл эхэлнэ. Киноны үйл явдал нь Merliah найз далайн гахай Zuma-тайгаа хамт ээж – хатан хаан Oceana-г аврах гэж байгаа тухай өгүүлдэг.

9. Barbie in The Nutcracker (2001)

Үнэлгээ – 10-аас 6.3

Хамгийн эхний Barbie хүүхэлдэй бөгөөд Clara буюу Barbie нь бид бүгдийн сайн мэдэх Nutcracker баллетын зохиолын дагуу ид шидийн ертөнцөөр аялаж буй тухай гардаг.

IMDb-д  Irishchatter - "Багадаа үзсэн хамгийн шилдэг Barbie хүүхэлдэй минь."

8. Barbie of Swan Lake (2003)

Үнэлгээ – 10-аас 6.4

Мөн адил хүн бүрийн мэдэх балетээс сэдэвлэсэн кино. Хунт нуурын Odette нь энгийн талх баригчийн охин байдаг ба нэг өдөр хотод орж ирсэн ганц эвэртийг дагаж явснаар үйл явдал эхэлдэг.

IMDb-д Аmaliaschwartz - "Barbie of Swan Lake нь 3 настайгаас минь хойш үзэх хамгийн дурай Barbie хүүхэлдэй байсан. DVD минь эвдэртэл тасралтгүй үздэг байж билээ."

7. Barbie as Rapunzel (2002)

Үнэлгээ – 10-аас 6.4

Рапунзелийн үлгэрээс сэдэвлэн бага зэрэг өөрчилсөн хүүхэлдэй. Ханхүү Рапунзелийг аврахын оронд тэр өөрийн усан будгийн багсны тусламжтайгаар хорионоосоо гарж чаддаг.

IMDb-д Dwpollar - "Төсөөлснөөс илүү кино байлаа. Үйл явдал, анимейшн, дүр үүсгэлт нь энэ төрлийн кино дээр байхааргүй сайн, цаг хугацаа их зарцуулж хийсэн байсан."

6. Barbie And The Diamond Castle (2008)

Үнэлгээ – 10-аас 6.4

Жагсаалт дахь эхний хоёр Barbie хүүхэлдэй Liana, Alexa хоёр Diamond Castle-ын эрэлд явж буй аяллын талаар өгүүлнэ.

IMDb-д Brokensilent - "Охидтойгоо хамт сууж үзэхэд төсөөлснөөс хавь илүү таалагдлаа. Дүр болон үйл явдал нь маш сонирхолтой байсан ба бусад кинонуудтайгаа адил сайхан сургамжтай кино байлаа.”

5. Barbie: Princess Charm School (2011)

Үнэлгээ – 10-аас 6.5

Blair санамсаргүй байдлаар Gardania's Princess Charm School-д сурах боломжтой болдог ба хоёр найзын хамт сургуулийн хатуу ширүүн шалгуурыг амжилттай даван туулахыг хичээдэг. Мөн суралцах хугацаандаа тэр өөрийнхөө тухай цочирдмоор зүйлсийг олж мэдэх болно.

IMDb-д graceharmes-452-216566 - "Үнэхээр гайхалтай кино байлаа. Би Barbie-гийн фэн биш ч гэсэн дүүтэйгээ цуг үзэхэд бид хоёрыг хоёуланг нь гайхшруулж орхилоо."

4. Barbie As The Island Princess (2007)

Үнэлгээ – 10-аас 6.5

Маш онцгой зохиолтой Barbie хүүхэлдэй. Rosella нь бага насандаа арал дээр ганцаар орхигддог ба санамсаргүй байдлаар арал дээр осолдсон ханхүүтэй танилцаж эх газарт ирснээр гэр бүлээ олдог.

IMDb-д AnnaPagrati - "Бүх цаг үеийн шилдэг Barbie мюзиклуудын нэг.”

3. Barbie And The Magic Of Pegasus (2005)

Үнэлгээ – 10-аас 6.5

Annika гүнж эцэг эх болон хаант улсаа аврахын тулд нисдэг морь Brietta-тайгаа Cloud Kingdom луу явдаг. Мөн нисдэг мориныхоо талаар цочирдмоор зүйлийг олж мэднэ.

IMDb - Wakemans25 - "Би уг нь Barbie киноноос хол байхыг хичээдэг, гэхдээ энэ хүүхэлдэй үнэхээр гайхалтай байлаа. График болон дүрийн дизайн нь үнэхээр гоё юм гээч."

2. Barbie In The 12 Dancing Princesses (2006)

Үнэлгээ – 10-аас 6.8

Хаан Randolph-ийн эхнэр өөд болж 12 охины хамт үлддэг ба охиддоо гүнжийн ёс зүй заалгах гэж авчирсан багш нь бүжиглэхийг хориглосноор үйл явдал эхэлнэ.

IMDb-д peace9-1 - "Гоё дуутай, бүжиглэлттэй ихтэй гоё кино байна. Том хүүхдүүд, томчууд ч үзэхэд болохоор инээдтэй, сонирхолтой кино байлаа.”

1. Barbie As The Princess And The Pauper (2004)

Үнэлгээ – 10-аас 6.9

Үзэгчдийн хамгийн дуртай Barbie хүүхэлдэй нь Barbie As The Princess And The Pauper юм. Кинонд ордны гүнж болон энгийн ардын охин яг адилхан царайтай тул байр сууриа сольж буйн тухай Mark Twain-ны зохиолын үйл явдлыг харуулдаг.

IMDb дээр хамгийн олон сэтгэгдэл бичигдсэн Barbie кино. 

Hassaan_Lighstone - "Бүх цаг үеийн шилдэг Barbie хүүхэлдэйн кино."

Мөн Barbie 60 жилийн ойг тохиолдуулан анхны Barbie уран сайхны киног хийхээр болжээ. Кино 2023 оны долоодугаар сарын 21-нд гарах ба шаргал үст Barbie-ийн дүрд Margot Robbie тоглох бол Ken-ий дүрд Ryan Gosling нар тоглох юм.

Эх сурвалж: screenrant

#Кино урлаг