Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (06/27-07/03)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-06-24

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу зургаадугаар сарын 27-ноос долоодугаар 3-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ЦЭНХЭР ШУВУУД-2 ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Долоодугаар сарын 2-ны 12:00

Хаана: MN TOWER

Тайлбар: Цэнхэр шувуу төсөл нь урлагаар дамжуулан хүүхэд залууст урлагийн боловсрол олгохын сацуу тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийнх нь дотоод хүүхэдтэй ажиллах замаар онцлог уран бүтээлч мөн чанарыг нь нээн өөрйигөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болгох, ирээдүйн бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилготой билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.

SILENCE WHITE 2022

Хэзээ: Долоодугаар сарын 2-ны 15:00

Хаана: MN TOWER

Тайлбар: Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл Silence White 2022 DANCE FOR UNITY уриан дор 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Электроник хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэгч артистуудын энтертайнмент хөтөлбөрийн интерактив хослолтой удахгүй танилцацгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.

ЭРДЭМТДИЙН ҮГ ЦУВРАЛ ЛЕКЦ

Хэзээ: Зургаадугаар сарын 28-ны 10:00

Хаана: Шинжлэх ухааны академийн төв байрны Их чуулганы танхимд

Тайлбар: 2022 оны "Эрдэмтдийн үг -42" шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцийг Шинжлэх ухааны доктор, Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил академийн захирал Дамдины Дагвадоржийн "Уур амьсгалын өөрчлөлт: Онолын үндэслэл, үр дагавар, хариу арга хэмжээ" сэдвээр унших лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.

АНУ-ЫН ЦЭРГИЙН ХАМТЛАГ МОНГОЛД

Хэзээ: Зургаадугаар сарын 26-30

Хаана: Улаанбаатар, Дархан хотуудад

6-р сарын 26

Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд

6-р сарын 28

Дархан хот, “Залуучууд театр”-т

6-р сарын 30

Улаанбаатар хот, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж авна уу.

#Хаана, юу болох вэ?