Хамтлагийнхаа нүүр царай, төв 10 ГАДААД айдол


Б.Дариа | YOLO.MN
2022-06-23

Сүүлийн хэдэн жил к-поп хамтлагуудын дунд зөвхөн Солонгос гишүүн биш, гадаад айдолуудын дэбютийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал сүүлийн нэг жилд л гэхэд 30 гаруй гадаад айдол дебютээ хийжээ.

К-поп хамтлагуудад гишүүдийг олон үүрэгт хуваарилдаг. Хамтлагийн нүүр царай, төв, хамтлагийн гол хоолой, бүжигчин гэх мэт үүргүүдийг нэгээс олон гишүүнд өгдөг болсон. Эдгээр үүргүүд хамтлагийн аливаа үйл ажиллагаанаас шалтгаалан өөрчлөгдөж болно. Эсвэл аль нэг гишүүн хамтлагаас гарах үед солигдох боломжтой байдаг.

Ингээд энэхүү нийтлэлээр хамтлагийнхаа нүүр царай, төвийн үүргийг гүйцэтгэдэг 10 гадаад айдолыг танилцуулъя. 

1. Everglow-Yiren

Everglow хатмлагийн Yiren нь Хятадын Ханжоу хотод төрсөн ба дебют хийхээсээ өмнө Produce48 шоунд оролцож байсан. Шоуны үеэр тэрээр нэгдүгээр нүүр царай, төвөөр сонгогдож байжээ.

Yiren Everglow хамтлагийн нүүр царай, төв, бас макнэе юм.

2. LE SSERAFIM-Sakura

LE SSERAFIM хамтлагийн Sakura мөн Produce48 шоуны оролцогч байсан бөгөөд шоуны анхны төв гишүүн болж байжээ. Sakura IZ*ONE-д байхдаа хамтлагийн нүүр царай гишүүдийн нэг байсан юм.

Sakura Япон улсад төрсөн бөгөөд HKT48 болон AKB48 хамтлагийн гишүүнээр дэбют хийж айдол болсон.

3. Kep1er-Xiaoting

Kep1er хамтлагийн Xiaoting нь БНХАУ-ын Ченгду хотоос гаралтай бөгөөд Mnet-ийн Girls Planet 999 шоунд шилдэг 9-т багтаж дебютээ хийсэн.

Xiaoting нь Kep1er хамтлагийн нүүр царай юм.

4. NCT U/WayV-Ten

Ten Тайландаас гаралтай бөгөөд Хятадад голлон үйл ажиллагаагаа явуулдаг NCT U, SuperM болон NCT-ийн WayV unit хамтлагийн гишүүн юм.

Ten мөн л WayV хамтлагийн төвийн үүргийг гүйцэтгэдэг.

5. PURPLE KISS-Yuki

PURPLE KISS хамтлагийн Yuki нь Японд төрсөн бөгөөд хамтлагийн гол реппер, гоцлол бүжигчин, гоцлол дуучин юм. Олон фэнүүд Yuki-г хамтлагийн нүүр царай байх ёстой гэж үздэг.

6. PRISTIN’s Kyulkyung

PRISTIN-ийн Kyulkyung (мөн Jieqiong гэгддэг) хамтлагийн гол бүжигчин, гоцлол дуучин, нүүр царай байсан. Тэр хуучин I.O.I-ийн гишүүн байсан бөгөөд бас л хамтлагийнхаа нүүр царай байжээ.

PRISTIN 2019 онд тарсны дараа Kyulkyung Хятадад соло уран бүтээлч, жүжигчинээр ажиллахаар болсон юм.

7. aespa-NingNing

NingNing aespa хамтлагт дебютээ хийхээсээ өмнө SM Entertainment-ийн бэлтгэгдэгч SM Rookies-ийн гишүүн байсан гэдгээрээ олны анхаарлыг татсан. NingNing Хятадаас ирсэн бөгөөд SM Entertainment-д элсэхээсээ өмнө Хятадад дууны хэд хэдэн уралдаан, шоунд оролцож байжээ.

NingNing aespa хамтлагийн гоцлол дуучин, макнэе юм. Мөн түүнийг олон фэнүүд нүүр царай гэж үздэг.

8. (G)I-DLE-Shuhua

(G)I-DLE-ийн Shuhua нь Тайвань гаралтай бөгөөд (G)I-DLE хамтлагийн дэд хоолой, макнэе, нүүр царай юм.

9. GOT7-Mark

GOT7 хамтлагийн Mark хамтлагийн гоцлол дуучин, гол реппер бөгөөд нүүр царай юм. Тэрээр Америк хүн бөгөөд Калифорни мужийн Лос Анжелес хотод төржээ. Марк Тайвань гаралтай.

10. TWICE-Tzuyu

TWICE хамтлагийн Tzuyu төн Тайвань гаралтай бөгөөд хамтлагийн гоцлол бүжигчин, дэд дуучин, макнэе, нүүр царай юм.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай