Сүүлийн 10 жил хамгийн их хүн үзсэн 10 K-drama


Б.Дариа | YOLO.MN
2022-06-23

Кино урлагийн түүхэд Солонгос драма хүч түрэн орж ирсэнээс хойш багагүй хугацаа үлджээ. Бидний нүдийг баясгах олон олон кино бүтээлүүд гарсаар байгаа ч сэтгэлд тод үлдсэн цөөн хэдэн кинонууд бий. Энэ удаа тэдгээр кинонуудаас 2012 оноос хойш буюу сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр хамгийн их хүн үзсэн хит кинонуудыг хүргэж байна.

Доорх кинонуудыг үзэж амжаагүй бол үзэх киноны жагсаалтдаа багтаагаарай.

1. 2022 — All of Us Are Dead

Netflix-ийн хамгийн сүүлийн үеийн хит кино бол зомбитой тэмцэх ахлах сургуулийн сурагчдын сонирхолтой адал явдлыг харуулсан "All of Us Are Dead" юм.

2. 2021 — Squid Game

 Өндөр бооцоотой аюултай тоглоом, амь өрссөээ өрсөлдөөнөөр дэлхийг шуугиулсан, үргэлжлэл нь маш их хүлээлттэй байгаа “Squid game” киног танилцуулах шаардлагагүй байх.

3. 2020 — It’s Okay to Not Be Okay

Зохиолч (Сэо Йе Жи) болон сэтгэц мэдрэлийн эмнэлгийн сувилагч (Ким Сү Хён) нарын романс, сонирхол татам түүхээс сэтгэцийн эмгэг бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай, хэрхэн эмчилж болохыг өгүүлнэ.

4. 2019 — Hotel Del Luna

 “Del Luna” зочид буудалд ер бусын, олон төрлийн зочид ирдэг. Зочдын амьд байхдаа хийж гүйцээгээгүй хүслийг биелүүлэхэд буудлын гүйцэтгэх захирал (IU) тусалж, тэдэнд анхаарал халамж тавихаар хараагджээ.

5. 2018 — What’s Wrong With Secretary Kim?

“Ким нарийн бичиг яасан юм бол” кинонд есөн жил хамт ажилласан гүйцэтгэх захирал (Парк Со Жүн) болон түүний нарийн бичгийн дарга (Парк Мин Янг) хоёрын хооронд үүссэн хайр дурлалын тухай өгүүлнэ.

6. 2017 — Strong Girl Bong-Soon and Stranger

“Strong Girl Bong-Soon” кинонд ер бусын хүч чадалтай нэгэн эмэгтэйг (Парк Бо Янг) тоглоомын компанийн гүйцэтгэх захирал бие хамгаалагчаар ажилд авдаг. Тэдний хайр дурлал, хөгжилтэй адал явдлыг киноноос үзээрэй.

Мөн дээрх инээдмийн киноноос тэс өөр жанраар бүтсэн “Stranger” кино бол эмэгтэй мөрдөгч (Бэ Ду На) болон прокурор нар хэрхэн ер бусын хүн амины хэргийг мөрдөж буй тухай өгүүлэх гэмт хэргийн, триллер кино юм.

7. 2016 — Guardian: The Lonely and Great God

“Guardian: The Lonely and Great God” буюу Гоблин кинонд үхэшгүй мөнх гоблин (Гон Ёо) болон түүний сүйт бүсгүй байхаар хараагдсан охин (Ким Го Юн) нарын жаргалтай хэр нь гунигтай хайрын түүхийг өгүүлдэг.

8. 2015 — Yong Pal

"Бүлэглэлийн эмч" гэгдэх гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг мэс засалч Ён Пал (Жу Вон) комд орсон өв залгамжлагч (Ким Тэ Хи)-тэй учирч, түүний эргэн тойронд учир битүүлэг хуйвалдаан бийг олж мэдэх болно.

9. 2014 — My Love from the Star

 Дэлхий дээр гацсан харь гарагийн хүн (Ким Сү Хён) хөгжилтэй, сайхан сэтгэлтэй (Jun Ji Hyun)-д дурлах хүртлээ гэртээ харихаар бэлдсэн байлаа.

10. 2013 — The Heirs

"Өв залгамжлагчид" кинонд ахлах сургуулийн чинээлэг сурагчдын амьдрал, тэдний нэг (Ли Мин Хо) болон тэднээс өөр түвшиний охин (Парк Шин Хэ) хоёрын хайр дурлалын тухай өгүүлдэг.

11. 2012 — The Moon Embracing The Sun

The Moon Embrasing The Sun кинонд хаан (Ким Сү Хён) болон эмэгтэй бөө (Хан Га Ин) хоёрын хайрын түүхийг харуулах ба ийм төрлийн романс өгүүлдэг цорын ганц түүхэн драма юм.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзээрэй. 

Эх сурвалж: Koreaboo

#Кино урлаг