"Бидний дундуур ороод байдаг тэр охинтой би хэрхэн харьцах ёстой вэ?"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-16

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бидний дундуур ороод байдаг тэр охиныг би яах вэ?

Сайн байна уу? Намайг Л... гэдэг би эмэгтэй. Ангийнхаа нэгэн хөвгүүнд сайн л даа. Тэгээд түүнтэй харилцах гэхээр өөр хүүхэд бид хоёрын дундуур ороод байдаг юм аа. Тэр хүүхдийг яах вэ? Би тэгээд түүнтэй сайн ойр байж чаддаггүй л дээ. Тэр хүү уг нь надад гайгүй сайн ханддаг л даа, даанч тэр охин л саад болоод байдаг болохоос биш бид гайгүй сайн харьцаатай. Тэр охиныг яаж тэр хүүхдээс холдуулах вэ? Надаа туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Тэр охинтой хамтдаа тэрхүү хүүтэй яриа өрнүүлж байвал ямар вэ? wink

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Танд зөвлөхөд, хэрвээ тэр хөвгүүн чамд сайн бол чиний талаарх тэр хүүгийн сэтгэгдэл эерэг бол чамд санаа зовох ямар ч асуудал байхгүй байна гэсэн үг. Та хоёрын биедээ хандах хандлага л хамгийн чухал. Мэдээж нэг ангийн найзууд бие биетэйгээ дотно зүйлийг ярьж ойлголцож, харилцан бие биедээ анхаарал тавих нь байх ёстой харилцааны энгийн хэлбэр. Тиймээс ангийн охиныг саад болж байгаа гэж бодохоос илүү тэр охинтой хамтдаа тухайн хүүтэй яриа өрнүүлж байвал ямар вэ? Харин ч сайн хөвгүүнтэйгээ ярилцах шинэ боломж нээгдэж байгаа гэж хүлээж авах хэрэгтэй болов уу? Танд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers