Stephen Curry дөрөв дэх удаа NBA-н аварга боллоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-06-17

NBA-ийн 2022 оны Play-offs шатны финалын цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр болж Голден Стейт Уорриорс баг Бостон Селтикс багийг 109-90 харьцаагаар хожлоо.

Ингэснээр цувралын харьцаа 4-2 болж Стефен Көрри, Клей Томпсон, Дреймонд Грийн тэргүүтэй өрнөд бүсийн шилдгүүд дөрөв дэх удаа NBA-н аварга боллоо.

2015, 2017, 2018 онд түрүүлж байсан их гурвал дөрвөн жилийн дараа аварга цолоо эргүүлэн авлаа.

Голден Стейт Уорриорс баг зургаан тоглолтод бүгдэд нь 100-аас дээш оноо авсан бол Бостон Селтикс баг зөвхөн хожсон хоёр тоглолтдоо 100-аас дээш оноо авчээ.

Финалын цувралд 30.8 оноо, 6.9 самбар, 5 оновчтой дамжуулалт дунджилсан Стефен Көрри финалын MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор шалгарав. Тэрээр өмнө гурван удаа аваргын бөгж зүүхдээ финалын MVP шагналыг авч үзээгүй юм.

 

#Мэдээ