“Оюуны давалгаа” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно


YOLO.mn | YOLO.MN
2022-06-15

Монголын сурагчдын холбооны дэргэдэх "Лидер сурагч академи"-с 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюуны давалгаа” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд болно. Тус тэмцээнийг 21 аймаг, 9 дүүргийн шилдэг илтгэгчдийн дунд амжилттай зохион байгуулж ирсээр арав дахь улсын аварга илтгэгчээ тодруулахад бэлэн болжээ. 

Тэмцээн нь сурагчдын уран илтгэх хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх оюунлаг Монгол иргэдийг бэлтгэх зорилготой гэнэ. Энэ удаагийн илтгэлийн сэдэв нь илтгэгч тус бүрд 3 мөрт Хайку шүлэг өгөх ба үүнээс сэдэвлэн илтгэлээ бэлдэх юм. 

Шагналын сан: 

  • Тэргүүн байр/1/ – Мөнгөн шагнал цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг
  • Дэд байр/1/ - Мөнгөн шагнал, мөнгөн медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг
  • Гутгаар байр/1/ – Мөнгөн шагнал, хүрэл медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг 
  • Тусгай байр/2/ – Мөнгөн шагнал, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг

 

#Мэдээ