“Soulmate”-ээ хэрхэн таних вэ?


YOLO.mn | YOLO.MN
2022-06-14

Soulmate хэмээх нэр томьёог Оксфордын толь бичигт “хайр дурлал эсвэл нөхөрлөлийн тал дээр төгс тохирсон нэгэн” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ хамтрагчаа хэрхэн олох вэ? Дараах нийтлэл та бүхэнд энэ асуултын хариуг өгнө гэдэгт итгэлтэй байна.

1. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ /ЖИНХЭНЭЭСЭЭ/

Чиний Soulmate хичээгээгүй байсан ч чамайг чин сэтгэлээсээ хайрлаж, чамтай чин сэтгэлээсээ нөхөрлөх нэгэн байх болно. Тэгвэл чи өөр хэн нэгний дүрд хувирах гэж, өөрийгөө өөрчлөх гэж хичээгээд байх юм бол тэр хүнээ өөрөөсөө улам л холдуулах болно.

2. ТӨГС НЭГНИЙГ ХАЙХ ХЭРЭГГҮЙ

Хэрэв чи толгойдоо заяаны хань эсвэл найз чинь яг ямархуу төрлийн хүн байх ёстой талаар яг таг төсөөлөл гаргачихвал бодит амьдрал дээр тэр хүнээ олсон ч таньж чадахгүй алдах эрсдэлтэй. Харилцааны мэргэжилтнүүд энэ талаар “Soulmate нь ихэнх тохиолдолд чиний хүсэж мөрөөддөг, төсөөлөл дотроо амьдруулдаг шиг чинь төрлийн хүн биш байдаг. Харин төгс бус байдлын чинь тусгал болж, чамайг өөрийгөө илүү ихээр хайрламаар мэдрэмж төрүүлэх нэгэн байдаг” хэмээжээ.

3. ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

Урсан өнгөрөх амьдралд аль болох эрч хүчтэй, хурдтай байх хэрэгтэй ч яарах шаардлагагүй зүйлс гэж байдаг. Үүний нэг бол Soulmate-ээ хайх явц юм. Хэдийгээр их удаан хүлээсэн ч цаг нь ирэхэд бүх зүйл бүтэх болно.

Тиймээс чи хэчнээн тэвчээргүй байсан ч аль болох эерэг байж тэвчээр заагаарай. Ганцаараа байх энэ цаг хугацааг ашиглан өөртөө анхаарал хандуулж, одоо юу хийж байгаа болон юу чамайг аз жаргалтай болгодог тухайгаа бодож үзээрэй. Цаг нь ирэхэд та хоёр учрах учраас энэ аяллын үеэр тохиолдох ямар ч үйл явдалд бэлэн байх хэрэгтэй.

4. ЧАМАЙГ БАЙГААГААР ЧИНЬ ХҮЛЭЭН АВАХ ХҮНИЙГ ОЛ

Чи хэдий хичээсэн ч тэр эсрэгээрээ байвал энэ харилцаа тийм ч удаан үргэлжлэхгүй болов уу. Тиймээс чамайг яг байгаагаар чинь хүлээн зөвшөөрч, хүндэлж, юмсыг харах өнцөг болон ялгаатай байдлыг чинь хүлээн зөвшөөрч, буулт хийхэд бэлэн байдаг нэгнийг хайгаарай. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Сэтгэл зүй