Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ хамгийн түгээмэл гаргадаг 6 АЛДАА


Б.Дариа | YOLO.MN
2022-06-08

Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Зарим бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс болж арьс тань Сахарын цөл шиг барзайж, чийгшүүлэгч маск тавьсан хэр нь арьс тань өмнөхөөсөө илүү хуурайшчихсан байсан уу? Гэхдээ энэ нь тэдгээр бүх бүтээгдэхүүнүүд танд таарахгүй байна гэсэн үг биш. Магадгүй тэдгээрийг буруу хэрэглэсэнд учир байж болох юм.

Ингээд та гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ хамгийн түгээмэл гаргадаг алдааг хэлж өгье.

1. Нүүрний будаг арилгагч салфетка өдөр бүр хэрэглэдэг.

Илүү аятайхан зүйл байна уу гэж үү? Магадгүй та будаг арилгагч салфеткаар нүүрээ арчаад мартчихдаг байх. Гэхдээ та салфетка байнга хэрэглэж болохгүй. Салфетка арьсыг хангалттай цэвэрлэж чаддаггүйгээс гадна арьсыг цочроож, хуурайшуулах материалаар хийгдсэн байдаг. Та будаг арилгагч салфеткыг нүүр цэвэрлэгч байхгүй үед л ашиглах хэрэгтэй. Гэхдээ өдөр тутмын арьс арчилгааны хувьд хөөсөн цэвэрлэгч, гель хэрэглэхийг зөвлөж байна.

2. Серумыг дангаар нь хэрэглэж болно гэж боддог.

Чийгшүүлэгч тос түрхэхээсээ өмнө серум хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ серум ретинолтой бол оройн арьс арчилгаандаа ашиглах нь үр дүнтэй. Энэ нь арьсандаа шаардлагатай шим тэжээлийг бүрэн авах боломжийг олгоно. Дараа нь маск тавьсаар нөлөөг эрчимжүүлдэг. Зуны улиралд ретинолоор баялаг серумыг зөвхөн нарны тостой хамт хэрэглээрэй. Учир нь серумыг дангаар нь хэрэглэх нь арьсыг нарны гэрэлд хэт мэдрэмтгий болгож, наранд түлэгдэх аюултай.

3. Хуурай sponge хэрэглэдэг.

Sponge-ийг нойтон ашиглах ёстой гэдгийг мэдэх үү? Хэрэв хуурай бол таны түрхэх крем, бусад бүтээгдэхүүнийг хэт их хэмжээгээр өөртөө шингээдэг бөгөөд жигд тараадаггүй.

4.  Та гель, хөөсөн цэвэрлэгчийг зөвхөн нүүрний будгийг арилгаж, угаахын тулд хэрэглэдэг.

Нүүр цэвэрлэгчийг зөвхөн орой төдийгүй өглөө нүүрээ цэвэрлэхдээ ашиглаад үзээрэй. Ингэснээр та шөнө унтаж байх үед арьсан дээр тогтсон өөх тос, үхэжсэн эд эс, шороо, хөлсийг арилган нүүрээ будалтад бэлэн болгож чадна. Мөн гуужуулагч хэрэглэхээ больж хүчил агуулсан цэвэрлэгч хэрэглэх нь илүү дээр байдаг юм шүү.

5. Маскаа авахгүй унтах эсвэл бүрэн хатсаны дараа арилгана.

Бүх төрлийн нүүрний маскыг зааврын дагуу хэрэглээрэй. Үйлдвэрлэгч тэгж заагаагүй л бол маскыг нүүрэндээ хэт удаан хэзээ ч бүү орхи. Маскыг заасан хугацаанаас удаах нь арьсны ноцтой асуудал үүсгэж болзошгүй. Салфеткан нүүрний маскыг хатахаас нь өмнө арилгах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол маск арьсны чийгшилийг сорж эхэлдэг бөгөөд арьсыг илүү хуурайшуулдаг. Шавар маск ч мөн адил - чийгийг удаан ууршуулахын тулд зузаан түрхэх хэрэгтэй. Мөн хатаагүй, наалдамхай хэвээр байхад нь арилгаарай.

6. Та мицеляр түрчихээд угаадаггүй.

Мицелярыг угаахгүй бол нүүрэнд бохир үлдэх болно. Мицелляр ус арьсанд удаан хугацаагаар тогтох нь мицелярыг саван шиг болгодог. Энэ нь арьсыг цочроох эрсдэлтэй.

Бидний зөвлөгөө танд гоо сайхны бүтээгдэхүүнээ илүү зөв ашиглахад тусална гэдэгт найдаж байна. Та болон таны таньдаг хэн нэгэн нүүр будалт, арьс арчилгаанд дээрх алдаанаас гаргадаг бол хэлж өгөөрэй.

Эх сурвалж: Brightside

#Гоо сайхан #Нүүр будалт