“Street Man Fighter" нэвтрүүлэгт оролцох эрхийн төлөө Монгол бүжигчин өрсөлдөж байна


Б.Дариа | YOLO.MN
2022-06-08

2021 онд үзэгчдийг байлдан дагуулсан Mnet-ийн бүжгийн шоу "Street Woman Fighter"-ийн  үргэлжлэл болох "Street Man Fighter" энэ зун цацагдахаар болсон. Шоуны бэлтгэл ажлын хүрээнд Street Man Fighter-ийн эцсийн бүрэлдэхүүн 8 бүжигчинг шалгаруулахын тулд “Be Mbitious” цувралыг эхлүүлсэн билээ. Одоогоор тэмцээний эцсийн шатанд 21 оролцогч шалгарсны нэг нь Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн  юм.

Шилдэг найман оролцогчийг “The Choom” YouTube сувагт байршсан тэдний соло бүжгийн үзүүлбэрүүд дээрх сэтгэгдэл, лайкны тоо мөн сонгон шалгаруулах комиссын нийт дүнгээр гаргах аж. 

Instagram: @yamakasi.34

Ингээд "Be Mbitious" шоуны шалгарсан 21 оролцогчтой танилцана уу.

1.Kino (PENTAGON)

Kino бол PENTAGON хамтлагийн гол бүжигчин бүжиг дэглээч юм.

2. Dan

Dan брейк, контемпорари бүжгээр мэргэшсэн авьяаслаг бүжигчин юм.

3. Harry June (DKB)

Harry June бол DKB хамтлагийн макнэе айдол ба хамтлагийнхаа гол бүжигчин.

4. Wootae

Wootae бол мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч ба EXO, SHINee гэх мэт К-поп хамтлагуудтай ажиллаж байсан туршлагатай.

5. Tarzan

Tarzan алдартай бүжгийн студи болох 1Million Dance Studio-д ажиллаж байсан ба мэргэжлийн бүжигчин, бүжгийн багш юм. Мөн тэрээр бүжигчдийн дунд эрэгтэй ​​хип хоп-оороо алдартай.

6. XHIN

XHIN мөн бүжгийн багш бөгөөд жазз, ваккинг чиглэлээр мэргэшсэн.

7. Bae Seungyoon

Seungyoon бол эмэгтэй хип хоп чиглэлээр мэргэшсэн бүжигчин бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүжиг дэглээч Honey J-ийн шавь юм.

8. Yoon Jinwoo

Jinwoo бол NCT 127 хамтлагийн бүжгийг дэглэж байсан адил мэргэжлийн бүжигчин.

9. 5000

5000 бол нэг үгээр Солонгосын гудамжны бүжигчдийн домог ба бүжгийн тулаанд 50-аас дээш удаа ялж байсан гэнэ.

10. Brother Bin

Brother Bin  бол шоуны хамгийн залуу өрсөлдөгчдийн нэг хэдий ч 14 жил бүжиглэсэн туршлагатай.  Мөн "Leave the Door Open" TikTok challege-ээр болон хүүхэд шиг хөнгөн хөдөлгөөнүүдээрээ алдартай нэгэн юм.

11. Lee Howon (өмнө нь INFINITE-д байсан)

Өмнө нь INFINITE хамтлагийн Hoya гэгддэг байсан. Howon айдол байхдаа хамтлагийнхаа гол бүжигчин байсан юм.

12. Yamakasi

Yamakasi бол Монгол хип хоп бүжигчин ба шоуны үеэр ахмад бүжигчин, домог Crazy Kyo-г гайхалтай ялж чадсан юм.

13. Pyoungya

Pyoungya бол хип хоп бүжиг болон, тулаануудаараа алдартай мэргэжлийн бүжигчин юм.

14. OHBODY

OHBODY бол туршлагатай мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч бөгөөд шоуны бусад оролцогчдын багш ч байсан.

15. Biggle

Biggle бол хип хоп-оор мэргэшсэн бүжиг дэглээч бөгөөд зан чанар, бүжиглэх арга барилаараа үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан юм.

16. Trendy Rock

Trendy Rock өмнө нь OHBODY-тэй нэг бүжгийн хамтлагт байсан. Ингээд хамтлагийн хуучин гишүүн, бүжгийн багш OHBODY-тэй өрсөлдөж ялагдсан ч шилдэг 21-д багтаж чадсан.

17. Cha Hyunseung

Hyunseung бол K-Pop соло дуучин Sunmi-гийн арын бүжигчин гэдгээрээ алдартай. Бас санаж байвал тэр Single's Inferno-д оролцсон.

18. Roh Taehyun (өмнө нь HOTSHOT, JBJ-д байсан)

Taehyun хуучин HOTSHOT, JBJ хамтлагуудад байсан ба хоёуланд нь гол бүжигчин байсан юм.

19. UKUN

UKUN-ийг хип хоп бүжгээр нь сайн мэдэх ба Color бүжгийн хамтлагт харьяалагддаг.

20. LIL’C

LIL’C бол поппин бүжгийн гайхалтай чадвартай авьяаслаг бүжигчин юм.

21. Kim Jungwoo

Jungwoo бол шоуны хамгийн бага оролцогч ба түүний крамп бүжгийн авьяас танийг гайхшруулах болно.

Энэ зун гал асаах "Street man fighter" тун удахгүй!

Эх сурвалж: Koreaboo

#Yamakashi