Жүжигчин Jang Na Ra гэрлэнэ


Б.Дариа | YOLO.MN
2022-06-03

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр  жүжигчин Jang Na Ra өөрийн албан ёсны фэн сайтад ингэж бичжээ.

"Өнөөдөр хувийн чанартай ч маш баяртай мэдээ та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Би гэрлэх гэж байна!

Надаас 6 насаар дүү, видео продакшны чиглэлээр ажилладаг энэ сайн залуутай сүүлийн 2 жил үерхэж байгаад эцэст нь амьдралын минь хань болно гэж шийдлээ. Би түүний эелдэг зан, инээмсэглэл, үнэнч шударга, хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээ зориулж ажилладаг байдалд нь дурласан. Би энэ хүнтэй мөр зэрэгцэн амьдралаа үргэлжлүүлэх гэж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд энэ аз жаргалыг эрхэм та бүхэнтэй ч шударгаар хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна!

Би аз жаргалтай амьдрахаа амлаж байна. Над шиг гоц мундаг авьяасгүй нэгэн алдартан болж дэбүтээ хийсэн үе өчигдөрхөн мэт санагдаж байгаа ч цаг хугацаа нэгэнт урсан өнгөрчээ. Намайг үргэлж хайрлаж, дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.

Би та бүхэнтэй  хуримын дараа, удахгүй сонирхолтой шинэ уран бүтээлээр уулзахаар төлөвлөж байгаа. Үргэлж талархал, хариуцлагыг зүрх сэтгэлдээ шингээж, хором мөч бүрт өөрийгөө зориулах жүжигчин болно гэж итгэж байна.

Эцэст нь хэлэхэд миний сүйт залуу олны танил биш, надтай харилцах харилцаанаасаа болж ажилдаа эвгүй байдалд орж магадгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаадаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Ойлгоорой. Баярлалаа!"

Хүндэтгэсэн,

Jang Na Ra 

Jang Na Ra 2001 онд соло дуучнаар дебютээ хийж, "Confession", "April Story", "Sweet Dream" болон бусад олон хит дуунууд гаргасан ба "New Nonstop", "Fated To Love You", "Go Back Couple" зэрэг кинонд амжилттай тоглож, алдартай жүжигчин болсон юм.

Хосууддаа удахгүй болох хуриманд нь баяр хүргэе!

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай