Хүүхдийн дүр бүтээхдээ тэд хэдэн настай байсныг нь мэдэх үү?


YOLO.mn | YOLO.MN
2022-06-01

Зарим киног үзээд та өсвөр насны хүүгийн дүрд арай л овортой юм гэж харж байсан байх. Тэгвэл найруулагч нар тус дүрд 20 аль хэдийн гарсан жүжигчдийг сонгосон болоод л тэр шүү дээ. Гэхдээ тэд дүрээ гайхалтай бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чаджээ. Ингээд тэд хүүхдийн дүр бүтээхдээ хэдэн настай байсныг сонирхуулъя.

Tobey Maguire “Хүн аалз”

Өсвөр насны хүүгийн дүрд гайхалтай тоглосон бас нэгэн жүжигчин бол Тоби. 29 настай Тоби 17-той хүүгийн дүрд тоглосон.

Rachel Mcadams “Mean Girls” (2004)

Өсвөр үеийнхний заавал үзэх бүтээлүүдийн нэг “Mean Girls” (2004) кинонд тэрээр өсвөр настай охины дүрд тоглосоно боловч үнэндээ 25 настай байжээ. 

Cole Sprouse “Riverdale” 

Netflix компанийн алдарт “Riverdale” (2004) цувралд ахлах сургуулийн нууцлаг хүүгийн дүрд тоглосон боловч амьдрал дээр 24 настай байжээ. 

Asa Butterfield “Sex Education” 

“Sex Education” цувралын жүжигчин Asa нь 23 настайдаа ахлах сургуулийн хүүгийн дүр бүтээжээ. Сонирхолтой баримтаас дурдахад уг бүтээлийн гуравдугаар улирал есдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ.

Saoirse Ronan “Lady Bird”

Тэрээр 23 насандаа “Lady Bird” (2017) бүтээлд 17 настай охины дүрийг бүтээсэн ба уг дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм. 

Alexa Demie “Euphoria”

Өвөрмөц найруулгаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Euphoria” цувралд ахлах сургуулийн хөгжөөн дэмжигч охины дүрийг тэрээр 25 насандаа бүтээжээ. 

Carey Mulligan  “Great Gatsby”

“Great Gatsby” (2013) бүтээлд жүжигчин Carey нь 17 настай эрх танхил охины дүрд тоглохдоо 28 настай байсан юм.

Ross Butler  “Thirteen Reasons Why”

Тэрээр 27 настайдаа “Thirteen Reasons Why” цувралд өсвөр насны хүүгийн дүрд тогложээ. 

Jessica Barden  “The End of the Fucking World”

Тэр 28 настайдаа “The End of the Fucking World” цувралд 17 настай охины дүрийг бүтээжээ.

Shirley henderson “Харри Поттер ба нууцлаг өрөө”

13 настай охины дүрд тухайн үед 37 настай байсан Ширли Хендерсон тоглосон нь гайхмаар.

Tom welling “Smallville” кинонд

Том Веллинг сургуулийн сурагчийн дүр бүтээхдээ 25 настай, 190 см өндөртэй байжээ. Харин кинонд тэрбээр 15 настай хүү.

Павел Прилучный: “Хаалттай сургууль”

Оросын жүжигчин Павел Прилучныйг хүмүүс нас нь тодорхойгүй жүжигчин гэдэг. Түүнд ямар ч дүр тохирдог. Дээрх кинонд л гэхэд Павел 24-тэй байхдаа 16 настай хүүхдийн дүр бүтээж байжээ.

Lenorda dicaprio “Чадвал намайг барь”

Лео энэ кинонд гайхалтай тоглосон хэмээн шүүмжлэгчид үздэг. 16 настай хүүгийн дүрийг бүтээхдээ Лео 28 настай байв.

Борис Корчевников “Цэргийн сургууль”

Телевизийн хөтлөгч Борис Корчевников Суворовын сургуулийн 14 настай сонсогчийн дүрд тоглохдоо 24-тэй байжээ. Синициний дүр нь түүнд маш их амжилтыг авчирсан билээ.

Эх сурвалж: Elle, BuzzFeed

#Кино урлаг