Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?


О.Хандмаа | YOLO.MN
2022-05-31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хаана, юу болох тухай хүргэж байна.

Тасалбарын талаарх мэдээллийг өнгөөр тодруулсан холбоосон дээр дарж, дэлгэрүүлэн харах боломжтой.

“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ТОГЛОЛТ

ХААНА: Сүхбаатарын талбайд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10:30-18:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Тус хөтөлбөрийн хүрээнд урлагийн тоглолт, 3000 хүн оролцсон баярын жагсаал болно.

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” ФЕСТИВАЛЬ 

ХААНА: Монголын хүүхдийн ордон болон ордны гадна талбай, Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Лагийн хойд уулзвар хүртэлх автомашингүй гудамжинд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 09:30-19:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Фестивалийн хүрээнд Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолтууд, хүүхэд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэлийг бэлдсэнээс гадна 2-3 тайз засаж цаг тутмын үзвэр, тоглолтууд тоглож, гудамжны явуулын хоолны үйлчилгээ, мөн асруудад төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ үзүүлэх юм.

“ТОМ БАЯР” ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХААНА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00-22:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: “Том баяр” үйл ажиллагааг “Мөнгөн мод 2021” цомын эзэн “Бросис пикчерс кино компани”-ий хамт олон зохион байгуулна.

   3D ГЭРЛЭН ШОУ, МОБАЙЛ PUBG ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

ХААНА: Соёлын төв өргөөнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 10:30-17:00 цаг

ТАСАЛБАР: Үнэ төлбөргүй

ТОВЧ ТАЙЛБАР: Үзэсгэлэнд AR, VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулна. Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглоно. 

"ТАНГАРАГТ ХААН" ХҮҮХДИЙН ДРАМЫН ЖҮЖИГ

ХААНА: Корпорейт Конвеншн Центрийн концертын танхимд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00 болон 16:00 цагаас хоёр удаа

ТАСАЛБАР50.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Хүүхдийн баярыг тохиолдуулан Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрын бүтээл "Тангарагт хаан" хүүхдийн драмын жүжгийг анх удаа тоглох юм.

“ҮЗЭСГЭЛЭН ГОО БА ЖОНОН” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: Зайсан хилл цогцолборт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1 болон 4-ний 11:00, 13:00, 15:00, 17:00

ТАСАЛБАР35.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: “Гангстерууд” блогоороо олонд танигдсан залуу уран бүтээлчдийн бүтээл.

“ЦИРКИЙН ЕРТӨНЦӨӨР ТРОЛЛУУД” ШОУ ТОГЛОЛТ

ХААНА: Монгол бөхийн өргөөнд

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 12:00 болон 15:00 цагаас тоголно.

ТАСАЛБАР30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Даймонд” циркийн уран бүтээлчдийн хамтарсан шоу тоглолт юм.

“МЭЛХИЙ ГҮНЖ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ

ХААНА: РЦНК

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 11:00, 13:00, 16:00 цагаас. Тус жүжиг энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Дэлгэрэнгүй тоглох хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

ТАСАЛБАР20.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР: Тус жүжиг нь орос ардын үлгэрийн 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн 20 гаруй дүртэй. Монгол болоод дэлхийд алдартай орос ардын үлгэрүүдийн өгүүлэмж, гоо зүйн давтагдашгүй агуулга, сургамжуудыг нэгэн жүжигт зангидан сүлжсэнээрээ онцлог юм.

“МИНИЙ ЦЭЦЭН ХУРГА” ДУУЛАЛТ ЖҮЖИГ

ХААНА: Ган зам паласт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00 цагаас

ТАСАЛБАР10.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР:  Таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, ухамсар сэтгэхүйгээрээ тунгаах, амьтай бүхний энэрэнгүй нинжин сэтгэлийн ач тусын талаар өгүүлнэ.

ПОНИТОЙ ЦИРК

ХААНА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Зуны цирк асарт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00, 17:00, 19:00 цагаас тоглоно. Дэлгэрэнгүй хуваарийг ЭНД-ээс харна уу.

ТАСАЛБАР20.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР:  Пони буюу одой морьтой үзүүлбэр, морьтны гайхамшиг үзүүлбэр, цагирагаар наадагчид, алиалагч, агаарын гимнастик, уран нугаралтын гайхамшгийг толилуулна.

“ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД ХҮҮХДИЙН БАЯРЫГ АВАРСАН НЬ” ЖҮЖИГ

ХААНА: Улаанбаатар паласт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 12:00 цагаас

ТАСАЛБАР25.000-30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР:  Ахмад дэгээ, хорон санаат туслахуудтайгаа хүүхдийн баярын Цэцгэн дагиныг хулгайлах ба гол дүрийн баатрууд найзыгаа аврах аялалд гарна.

“АНХНЫ ҮНСЭЛТ” МЮЗИКЛ

ХААНА: Улаанбаатар театрт

ХЭЗЭЭ: Зургаадугаар сарын 1-ний 12:00, 15:00 цагт

ТАСАЛБАР25.000-30.000 төгрөг

ТОВЧ ТАЙЛБАР:  Ах дүү Гриммийн Бремен хотын хэрмэл хөгжимчид үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт" мюзиклийг тоглоно. Германы Бремен хотын хөгжимчид болохоор ирсэн авьяаслаг хөгжимчин, сэтгэл татам залуу Трубадур, түүний нөхдийн толгой эргэм адал явдал, хөгжилтэй, ая дуугаар дүүрэн гайхамшигт аялал үргэлжлэх юм.

#Мэдээ