Өөрийн бүтээсэн футволкоор үзэл бодлоо илэрхийлэх “Ярьдаг футболк” өдөрлөг болно


Б.Дариа | YOLO.MN
2023-05-13

Монголын Эмнести Интернэшнлээс зургаадугаар сарын 3-ны өдөр “ЯРЬДАГ ФУТБОЛК 2023” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээг Монголын Эмнести Интернэшнлийн үе үеийн залуу гишүүд, хүний эрхийн сайн дурын ажилтан, идэвхтэнүүд 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж буй ба олон нийтэд өөрийн үзэл бодол, мэдрэмжээ футболк дээр загвар гаргаж түүнийгээ бусадтай хуваалцах боломжийг олгох зорилготой аж.

Энэ өдөр байгууллага, анги хамт олон, хувь хүмүүс хүний эрхийн талаар бусдад хэлэхийг хүссэн үг болон үзэл бодлоо үгээр, зургаар футболкон дээр илэрхийлэн өмсөж оролцдог. Энэ жилийн Футболкны өдөрлөгийг Футболкны баяр болгон илүү өнгөлөг, шинэлэг, эрч хүчтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна дижитал арт хэлбэрээр Футболк дизайны уралдааныг олон нийтийн дунд зарлаж байна.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

- Хүний эрхийн утга агуулга, уриалга илэрхийлсэн дижитал арт бүтээлийн зураг, бичлэгийг tsetsenzaya.yanjiv@amnesty.mn цахим хаяг болон Amnesty international Mongolia фэйсбүүк хуудас руу нэр, утасны дугаарын хамт илгээнэ.

- Зургаадугаар сарын 3-нд урласан футволкоо өмсөн ирж, өдөрлөг-парадад оролцох ба хүний эрхийн мэдээлэл, үйл ажиллагаанд хамрагдан уралдааны шалгаруулалтад оролцоно.

Жич: 2023.05.31-ний 23:59 цаг хүртэл уралдааны бүтээлийг хүлээн авна.

Шалгаруулалт:

1. Хүний эрхийн утга агуулга -30%

2. Өнгө, дизайн-30%

3. Шинэлэг байдал-20%

4. Илэрхийлэмж-20%

Шагналын сан (Хувь хүн, хамт олон төрлөөр тус бүр):

1. 1-р байр 500,000₮

2. 2-р байр 300,000₮

3. 3-р байр 150,000₮

Дэлгэрэнгүйг: 7000-4705 

Amnesty international Mongolia

#Мэдээ