Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05/30-06/05)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-05-27

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 5-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүдийн, уралдаан тэмцээнүүдийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна.

СЭТГЭЛЭЭС ЖИГҮҮРЛЭХ ЦАГЦАЙ (Хүүхдийн уран зургийн үзэсгэлэн)

Хэзээ: Тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 2 хүртэл

Хаана: Г. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Тайлбар: “Цагцай” уран зургийн дугуйлангийн зураач хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээ, хийсвэр төсөөлөл, уран сэтгэмжээс ургасан "Сэтгэлээс жигүүрлэх цагцай" үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

СЭТГҮҮЛЧ НАРТ ЗОРИУЛСАН "ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ АРГА" ТУСГАЙ СУРГАЛТ

,

Хэзээ: Зургаадугаар сарын 3-ны 11:00-13:00

Хаана: Шангри-Ла оффис 2203 тоот

Тайлбар: “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ нь 4 дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн ажилтнууд зориулан “Цэгцтэй сэтгэх арга” тусгай сургалт зохион байгуулах гэж байна 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

МАСТЕР КЛАСС #1: БАРИМТАТ БОГИНО КИНО ТУУРВИХУЙ

Хэзээ: Зургаадугаар сарын 4-ны 12:00

Хаана: Тэнгис кино театр

Тайлбар: Монголын кино институт, Канадын элчин сайдын яам хамтран Инуит уран бүтээлч Асиннажакийн "Баримтат богино кино туурвихуй" Мастер классыг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ 2022”

Хэзээ: Зургаадугаар сарын 1-ны 09:00-20:00

Тайлбар: Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн Ордоны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайг бий болгох, 2-3 тайзууд засагдаж цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрафон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүд зохиогдоно

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ЦЭНХЭР ШУВУУД-2 ЦУВРАЛ ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Зургаадугаар сарын 4-ны 12:00

Хаана: MN TOWER

Тайлбар: Цэнхэр шувуу төсөл нь урлагаар дамжуулан хүүхэд залууст урлагийн боловсрол олгохын сацуу тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, өөрийнх нь дотоод хүүхэдтэй ажиллах замаар онцлог уран бүтээлч мөн чанарыг нь нээн өөрйигөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болгох, ирээдүйн бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилготой билээ. Цэнхэр шувуу урлангийн төгсөгчидийн үзэсгэлэн зургаадугаар сарын 4-ны 12:00 цагт зохион байгуулагдах гэж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ZUNII ZUGAA CONCERT

Хэзээ: Зургаадугаар сарын 5-ны 16:00 цагт

Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн

Тайлбар: “Loichihson x Vandebo x Gangbay” зэрэг уран бүтээлчид хамтран мартагдашгүй нэг оройгоор та бүхэнтэй уулзах гэж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

#Хаана, юу болох вэ?