Уилл Смит Оскараас өмнө өгсөн ярилцлагадаа карьераа алдахаа мэдэрч байсан гэжээ


Сондор | YOLO.MN
2022-05-24

Уилл Смит 2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шуугиан дэгдээхээсээ өмнө Холливудын карьераа алдаж буйгаа төсөөлөлдөө олж харсан гэжээ.

Уилл Смит ярилцлагадаа "Би карьераа алдах юм шиг санагдсан. Гэхдээ бүх зүйлийн ард гараад, миний амьдралд юу ч тохиолдсон үүнийг даван туулж чадна гэдгээ ойлгосон" гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дугаар Netflix-т саяхан орсон ч зураг авалтыг нь Оскар болохоос өмнө хийжээ.

Дөрөвдүгээр сард Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хөтлөгч Крис Рокыг алгадсаны дараа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох эрхээ 10 жилийн турш хасуулсан 53 настай "Кинг Ричард" киноны од сэтгэлзүйд нөлөөлдөг аяхуаска (ayahuasca) уусны дараа ямар төсөөлөл мэдэрсэн тухайгаа алдартай ток шоуны хөтлөгч Дэвид Леттерманд ярьжээ. Тэрээр өөрт төрсөн сэтгэгдлээ "Миний амьдралын хамгийн аймшигтай сэтгэлзүйн мэдрэмж" хэмээн тодорхойлсон байна.

Мөн Смит "Миний карьерын ялалтын цаана орших уу, эс орших уу гэдэг хоёр сонголт байгааг мэдэж байсан. Энэ нь итгэлгүй байдлаас үүдэлтэй байсан байх. Магадгүй траума буюу өмнөх сэтгэлзүйн гэмтэл намайг ялахад хүргэсэн гэж боддог” гэжээ.

Мөн тэрбээр 2007 онд дэлгэцнээ гарсан "Би домог" киноныхоо дараа амжилтад хүрэх амлалт нь эерэг бус гэдгийг ойлгосон талаараа ярьжээ. Тэрээр 14 хоногийн турш толгой дотор нь юу болж байгааг анзаарах ч сөхөөгүй, тэнхэлгүй өнгөрөөсөн гээд "Би бүх “материаллаг” зүйлсийн оргилд гарч байсан. Би хамгийн шилдэг нь байхыг хүсдэг байсан. Гэхдээ  хамгийн шилдэг байх гэсэн хүсэл маань би өөрийнхөө аюулгүй байдлыг мэдрэх гэсэн хайртай холбоотой байсныг ухаарсан. Материаллаг ертөнц бидний аз жаргалыг бүрэн гүйцэд хангах чадваргүй гэдгийг ухаарах нь хүн төрөлхтний байгалийн жам гэж би боддог” гэжээ.

Тэрбээр ертөнцийг үзэх үзлийн талаар ярихдаа "Бүх зүйл ганцхан хормын дотор үгүй болох боломжтой” хэмээжээ.

Тэрээр ажлаасаа хоёр жилийн чөлөө авч, оюун санааны эрэлд гарсан гэв. Энэ хугацаанд Смит оюун санааны болон эмчилгээний чанараараа алдартай сэтгэцэд нөлөөлөх байгалийн эм болох аяхуаскаг 14 удаа ууж байсныгаа "Миний амьдралын хамгийн аймшигтай сэтгэл зүйн туршлага" гэж тодорхойлжээ.

"Гэнэт бүх мөнгө минь нисэж байгааг би харж эхэлсэн. Дараа нь миний гэр нисэж байсан. Миний карьер алга болж байгааг нүдэндээ харсан. Нэг үгээр миний бүх амьдрал нүдний минь өмнө сүйрч байсан" гэж тэр үргэлжлүүлэв.

Хөтлөгч Леттерман карьер, хөрөнгөө алдах нь бодит амьдрал дээр айдаг зүйлс нь мөн үү гэж Смитээс асуухад жүжигчин эр "Энэ бол миний айдас" гэж хариулжээ.

Үл мэдэгдэх ууртай хоолой Смитэд "Ийм л зүйл болно. Амьдрал бол ийм л байна" гэхэд нь нүдэнд үзэгдэх зүйлс улам аймшигтай болсон гэжээ. Смит айсандаа амьсгаадаж байхад 21 настай охин Виллоу "Аав аа, надад туслаач! Яагаад надад туслахгүй юм бэ?" хэмээн хашхирахыг сонссон гэв.

Түүний дэргэд байсан бөө Смитийг тайвшруулахад нүдэнд нь үзэгдэх зүйлс сарнисан гэжээ. "Тэгээд би эд мөнгийг тоохоо больж зүгээр л Виллоу охиндоо очихыг хүссэн" гэж тэр дурсав. "Би Виллоугийн хашхирахыг сонссон хэвээр,  мөнгө нисэж буйг харсаар байгаа учир бясалгалаар хичээллэж байна. Хэдийгээр миний сэтгэл санаа там шиг байгаа ч би бүрэн тайван байна” гэжээ. Дээрх болсон үйл явдал Смитэд амьдралынхаа бэрхшээлийг даван туулж чадна гэдгийг заасан хэмээжээ.

"Үүний дараа миний амьдралд юу ч тохиолдсон би даван туулж чадна гэдгийг ойлгосон. Алдсан хүн бүр асуудлаа даван туулж чадна, миний амьдралд тохиолдсон бүх зүйлийг, гэрлэлтийн бүх асуудлыг даван туулж чадна. Энэ амьдрал надад санал болгож буй бүх зүйлийг би даван туулж чадна” гэсэн байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлалт гуйсан Смитийн хамгийн аймшигтай айдас нь бодит байдалд үндэслээгүй гэдэгт итгэж буй талаараа хөтлөгч Леттерманд тухайн үед хэлж байв. Тэрбээр "Таны санаа зовдог үйл явдлын 99 хувь нь хэзээ ч биеллээ олохгүй. Энэ бодит биш" гэжээ.

Эх сурвалж: Today

#Оддын тухай