ДУГУЙЛАН: Таеквондогоор дамжуулан хүмүүжил олгогчид


Үжин | YOLO.MN
2016-11-11

"Рио-2016" олимпийн наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа таеквондогийн төрлөөр оролцож Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт клубийн тамирчин Пүрэвжавын Тэмүүжин шилдэг наймд үлдсэн.

Пан Америкийн аварга Мексикийн тамирчин Саул Гутиррез Маседод 7-2-оор хожигдож яваад гуравдугаар үеийн сүүлийн 10 секунд дутуу байхад онооны харьцааг 11:11 болгон тэнцүүлж, эцсийн мөчид нэг оноо авснаар шигшээ наймд шалгарч ёстой л шуугиулсан гайхамшигтай тулааныг үзүүлсэн билээ.

Энэ удаагийн бидний зочилсон клуб бол П.Тэмүүжингийн бэлтгэл сургуулилтаа хийж Рио-2016 олимпийн наадамд хөтөлсөн "Алдар" спорт хорооны ТАЕКВОНДО-гийн сургалт.

Тус клубийн багшаар Зүүн Азийн аваргын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан Н.Эрдэнэбаатар, туслах дасгалжуулагч М.Мягмарбаяр нар ажилладаг.

Дорно дахины тулааны урлагийн сургалтаас харж байхад тамирчид нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг. Бэлтгэлийн дундуур гаднаас багш нь орж ирвэл нэгэн зэрэг "Сайн байна уу, багш аа" гээд ёсолно. Цэнхэр бүстэй таеквондоч хүү багшийн өгсөн даалгаврыг буруу гүйцэтгэснээс болж эгнээгээр шийтгүүлэв.

Багшийн хэлсэн даалгаварыг дахиад л алдсан учир энэ удаад тухайн тамирчин ганцаараа очиж багшаасаа зэмлэл хүртэв. Зэмлэл хүртсэнийхээ дараа "Баярлалаа, багш аа" гээд ёсолчихоод буцаж ирээд жагсаалдаа орох аж. Н.Эрдэнэбаатар дасгалжуулагч "Таеквондогийн спортоор дамжуулаад асар их хүмүүжил олж авдаг. Хүнтэй мэндэлж сурах, гэр бүлийнхэн, дасгалжуулагч, найз нөхөдтэй маш зөв боловсон харьцдаг, хүндэлдэг болдог" гэв.

Хичээллэх хуваарь:

 

  • Хаяг: БЗД Офицеруудын ордон Алдар спорт хороо 4 давхарт
  • Холбоо барих утас: 96962288
  • Төлбөр: Сарын 30 мянган төгрөг
     










#sport #taekwondo #freetime