Солонгосын алдартай эрэгтэй жүжигчдийн тухай бидний мэдэхгүй баримтууд


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-05-11

Солонгосын кино урлагийн салбарт гялалзаж яваа алдартай зарим эрэгтэй жүжигчдийн тухай бидний мэддэггүй сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

Song Joong Ki шорт трэйкээр уралддаг байсан 

Хэрэв Vincenzo-г үзсэн бол Joong Ki хэд хэдэн хэсэг дээр тун авьяаслаг уран гулгаж байсныг анзаарсан байх. Эсвэл 2009 онд гарсан уран гулгагчийн тухай дүрслэх "Triple" драмаг үзсэн бол түүний уран гулгалтын ур чадварыг бодитоор харсан гэсэн үг.

Joong Ki  бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч байхаасаа эхлэн хичээллэж арван хоёр жил тэшүүрээр гулган, төрөлх хот Тэжон-оо төлөөлөн гурван удаа “Үндэсний спортын наадам”-д оролцож байсан юм.

Тэрээр нэгэн ярилцлагадаа "Үндэсний спортын их наадамд оролцсондоо талархаж "Тэжон хот" гэсэн бичээстэй жакет өмсөж байсандаа маш их баярладаг. Тиймээс тэр жакетаараа гангардаг байсан” гэж хэлсэн байна.

Ахлах сургуулийн эхний жилдээ 15 настай Joong Ki  шагайдаа бэртэл аван спортоо орхихоос өөр аргагүй болсон байна.

Park Seo Joon драмаар биш К-поп дууны клипэнд тоглон карьераа эхлүүлсэн

Park Seo Joon-ий анх клипэнд нь тоглосон дуу бол B.A.P-ийн ахлагч асан Bang Yong Guk-ийн 2011 онд цацсан алдартай дуу юм. Дууны клип нь хосуудын ээдрээтэй харилцааг харуулдаг.

2012 онд "Dream High 2" кинонд драма дахь анхны дүрээ авахаасаа өмнө 20 гаруйхан насандаа энэхүү дууны клипт тоглож энтертайнмент ертөнцөд дэбют хийсэн байна. 

"I Remember” 

Gong Yoo Күнзийн удам 

Эртний Хятадын гүн ухаантан, Солонгос жүжигчин хоёрын хооронд холбоо байна гэж хэн санах билээ? 

2017 онд Тайваньд болсон фэн уулзалтынхаа үеэр Gong Yoo өөрийгөө Күнзийн удмын хүн гэдгээ хэлсэн байна.
2005 онд Гиннесийн дээд амжилтад Күнзийн гэр бүлийг 2 сая гаруй үр удамтай, 86 үеийг хамарсан дэлхийн хамгийн урт ургийн мод хэмээн хүлээн зөвшөөрчээ. Gong Yoo-ийн хэлснээр тэрээр Gokbu Gong овгийн 79 дэх үеийн удмын хүн ажээ.
Хэдийгээр Gong Yoo-ийн овог Күнзийн овог нэрээс (жинхэнэ нэр нь Конг Цю байсан) өөр мэт боловч нэрнийх нь хятад тэмдэгт ижил байна.

Hyun Bin Тэнгисийн явган цэргийн командлагчийн өргөмжлөлөөр шагнагдаж байсан

Hyun Bin  2011 онд цэргийн албанд татагдан орохдоо Солонгосын цэргийн хамгийн хатуу салбар гэгддэг Тэнгисийн явган цэргийн ангид сайн дураараа алба хаахаар болсон байна.

Ингээд 2012 онд цэргийн албанаас халагдсаныхаа дараа Hyun Bin Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагнал, үлгэр жишээ цэрэг байсны төлөө Тэнгисийн явган цэргийн командлагчийн өргөмжлөлөөр шагнагдаж байжээ.

Crash Landing On You киноны ахмад Ri Jeong-Hyeok ийн дүрд Hyun Bin тоглосон.Жүжигчин цэргийн алба хааж байсан үеийнхээ бодит туршлагыг ашиглан дүр амилуулсан байж болох юм. 

Тухайн үеийн Цэргийн боловсон хүчний удирдлагын (MMA) албан тушаалтны хэлснээр Hyun Bin бие бялдрын шалгалтандаа 30 онооноос 29 оноо авч, Тэнгисийн явган цэргийн албанд тэнцэж, 200 нэр дэвшигчээс эхний тавд багтжээ.

Дараа нь 720 шинэ цэргүүдээс Hyun Bin бэлтгэлийн үеэр шилдэг мэргэн бууч болох болзол хангасан 16 хүний нэг байв. Тэнцэхийн тулд өдрийн бэлтгэлийн үеэр 20 буудлагаас 18-аас дээш удаа, шөнийн бэлтгэлийн үеэр 10-аас есөн удаа онох ёстой. Hyun Bin өдрийн буудлагын бэлтгэлд 20-оос 19 оноо авсан бол шөнө 10-аас 10 оноо авсан байна.Эдгээр амжилтууд нь түүнийг халагдсаныхаа дараа шагнагдсанд гайхах зүйлгүй болгожээ.

Ji Chan Wook Xятад хэл мэднэ

Chan wook  2015 онд Сингапурын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хятад хэл бол миний сурч байгаа шинэ хэл. Хятад дахь хамтран ажиллагсад маань мандарин хэлээр ярихыг хичээсэн хичээл зүтгэлийг минь үнэлдэг. Баярлалаа. Тэд намайг Хятадаар ярихдаа их өхөөрдөм байдаг гэсэн" гэж хэлжээ. 

Түүний хэл сурах гэсэн хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч Хятадын " The Whirlwind Girl 2" олон ангит кинонд тоглоод зогсохгүй Хятадын олон ангит "Mr Right" киноноос түүний Хятад хэлээр хэрхэн ярьж буйг харж болно.

Jo Jung suk маш сайхан дуулдаг

Театрын тайзан дээр дуулж, жүжиглэхийг үргэлж хүсдэг байсан Jo Jung suk 2000 онд аавыгаа нас барсны дараа мюзикл жүжигт тоглон мөнгө олж гэр бүлээ тэжээхийн тулд с Сөүлийн Урлагийн их сургуулийг орхижээ.

2004 онд "Щелкунчик" жүжгээр дебютээ хийсэн Jung suk карьерынхаа эхний есөн жилийн хугацаанд нийт 25 мюзиклд тоглож, хөгжмийн театрын ертөнцөд нэр хүндтэй болсон юм. Түүний тоглосон жүжгүүдэд “Хедвиг ба Ууртай инч”, “Гресс” зэрэг алдартай бүтээлүүд багтсан байна. Jung Suk Running Man нэвтрүүлэгт оролцох үеэрээ Jekyll & Hyde мюзиклийн “This Is The Moment”-ын Солонгос хувилбарыг дуулж буй хэсгийг доорх бичлэгээс үзээрэй.

 

#Кино урлаг