“Met Gala”-д хэзээ ч оролцож байгаагүй алдартнyуд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-05-04

Дэлхий дахины анхаарлыг татдаг гол сэдэв бол яах аргагүй зүүн эргийн Оскар гэж нэрлэгддэг “Met Gala” арга хэмжээ юм. Бид 1946 оноос хойш алдартнуудын хамгийн өвөрмөц, онцгой төрхийг “Met Gala”-гийн тайзан дээрээс харсаар хэдийнээ дасал болжээ. Ингээд энэ удаа бид “Met Gala”-д хэзээ ч оролцож байгаагүй алдартнуудыг танилцуулж байна. 

Adele

Adele-ийг энэ жилийн “Met gala”-д оролцоно гэсэн цуурхал өнгөрсөн сард чих дэлсэж байв. Гэвч 2-ны өдөр болж өнгөрсөн арга хэмжээнд Adele зочлоогүйн дээр цахим хуудсандаа ямар ч шинэчлэлт хийсэнгүй. Ингээд л ердөө сарын өмнөх сэтгэл хөөрөл унтарч орхив. Ирэх жилүүдэд бид Adele-ийг энэ тайзан дээрээс харж магадгүй л юм. 

Angelina Jolie

Хурц атлаа тансаг хэв маяг, харизмыг хослуулж чаддаг Jolie-г бид “Met Gala”-гийн улаан хивсний ёслол дээрээс харах боломж энэ жил ч мөн адил тохиосонгүй. Disney кино компанийн бүтээсэн “Maleficent”-ээс авахуулаад маш олон дүрээр нь бид Jolie-г ямар сайн хувиралтай жүжигчин бэ гэдгийг нь мэднэ. Гэвч хоёр хоногийн өмнө Jolie-г Украинд очсон гэсэн мэдээлэл цахим орчинд түгсэн байна. Түүнийг “НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч” гэдгийг мэдэх үү?  

Britney Spears

2000-аад оны эхэн үед уран бүтээлээ туурвиж “Попын гүнж” хэмээн нэрлэгддэг байсан Britney “Met gala”-д оролцож байгаагүй аж. Тэрээр өнгөрсөн сард бие давхар гэдгээ олон нийтэд зарласан тул магадгүй ойрын хугацаанд ямар нэгэн арга хэмжээнд оролцохгүй байх. 

Helena Bonham Carter

Helena-гийн бүтээсэн дүр нь “Met gala”-гийн тайзан дээр дахин амилсан ч авьяаслаг жүжигчин бүсгүй маань өөрөө энэ ёслолд оролцож байсангүй. 

Brad Pitt

Brad аль нэг улаан хивсний ёслолд оролцохоороо үргэлж гоёмсог хослол өмсч очин gentleman төрхөөрөө олны харцыг булаадаг. Хэзээ нэгэн өдөр тэр “Met gala”-гийн улаан хивсний ёслолд оролцохоор болбол ямар төрхөөр ирэх бол гэдэг тун сонирхолтой юм. 

Sam Smith

Sam Smith ч бас “Met”-д хөгжилтэй эсвэл догь хувцаслалтаа харуулж чадах л байх. 

Paris Hilton

Жүжигчид, дуучид, инфлүүнсэрүүд гээд олон салбарын төлөөлөл “Met gala”-д оролцдог. Энэ хүрээлэлд Paris Hilton зүй ёсоор багтана. Тэрээр 2022 оны Грэммийн улаан хивсний ёслолд оролцож загвар сонирхогч хүн бүрийг алмайруулаад байсан билээ. Түүнд  “Met Gala”-д өөрийн хэв маягаа харуулах боломж хэзээ нэгэн цагт тохиох байх. 

Drake

Олон репперүүд “Met gala”-д оролцож байсан ч Drakeтэдний нэг биш байв. 

Christina Aguilera

Амьдралынхаа ихэнх хугацаанд дуу, аялан тоглолт хийж, жүжиглэж, өөрийнхөө дүр төрхийг бий болгох гээд завгүй байсан Christina “Met Gala”-гийн улаан хивсэн дээр алхаж байсангүй. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Met” дээр харвал сэтгэл догдлох нь дамжиггүй ч яг хэзээ вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна.  

Jennifer Aniston

Улирал бүрийн шагнал гардуулах ёслол болон загварын оройн зоогонд ховорхон оролцдог Jennifer мөн л “Met Gala”-д оролцож байгаагүй аж. Сонирхолтой нь “Friends” цувралын гол дүрийн зургаан жүжигчин шоуны оргил үедээ ч “Met”-д оролцож байгаагүй гэнэ.  

Will Smith, Jada Pinkett Smith

Оскарын наадамд оролцож ихээхэн шуугиан тариад байсан Will Smith, Jada Pinkett Smith нар “Met Gala”-д оролцож байгаагүй. Харин тэдний хүүхдүүд болох Jaden Smith, Willow smith нар улаан хивсний ёслолд оролцож байсан билээ. 

Prince William, Kate Middleton

Хааны удмын олон гишүүн “Met Gala”-г  чимж байсан. Гэвч Кембрижийн гүн William, Кембрижийн гүнгийн ахайтан Kate Middleton нар өдийг хүртэл оролцоогүй л байна. 

Prince Harry, Meghan Markle

Британийн ханхүү Harry хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх үүргээс татгалзаж, хааны гэр бүлээс өрх тусгаарлан АНУ-д суурьшаад чамгүй хугацаа өнгөрсөн. Тэд хамтдаа Оскарын наадмын шагнал гардуулах ёслолд ч оролцож байгаагүй. Үүнээс үзвэл тэд ойрын жилүүдэд “Met Gala”-д оролцох нь юу л бол.  

Doja Cat

Түүний хөгжмийн болон загварын хэв маяг нь өөрийн гэсэн онцлогтой. Одоо цагийн дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг гэгдэж буй Doja энэ оны “Met Gala”-д бас л оролцсонгүй.

Эх сурвалж: insider

#Дуу хөгжим #Энтертайнмент