Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (GMIT)-ийн товч танилцуулга


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-05-02

МГТИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөрүүд 2019 онд Европын холбооны “ACQUIN” байгууллагаар магадлан итгэмжлэгджээ. Монгол улсдаа 2024 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн байна. Тус сургуулийн бүх шатны сургалт, хичээл англи хэл дээр явдгаараа онцлог юм. Сурч байх хугацаандаа ХБНГУ руу, Европын орнууд руу дадлага хийх боломжтой. Түүнчлэн төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг тул Монгол улсдаа гэлтгүй Европын орнуудад ажиллах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар тус сургуулийн төгсөгчид 100% мэргэжлээрээ ажиллаж байгаа аж.

МГТИС нь кампус сургууль гэдгээрээ мөн онцлог талтай юм. Фитнес, эрүүл мэндийн үйлчилгээ, цайны газар, уншлагын танхим, компьютерын лаборатори зэрэг оюутны хотхонд хэрэгтэй бүхий л зүйлсийг бүрдүүлж өгчээ.  

МГТИС-ИЙН БАКЛАВРЫН ХӨТӨЛБӨР:

-Уул уурхайн боловсруулах инженер

-Механик инженер

-Эдийн засагч инженер

-Хүрээлэн буй орчны инженер

-Мехатроник инженер

-Эрчим хүч, цахилгааны инженер

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА:

-Математик болон физикийн хичээлүүдийн дундаж оноо 600-аас дээш байх

- МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш оноо авсан байх. Хэрэв TOEFL (хамгийн багадаа 80 оноо) эсвэл IELTS (хамгийн багадаа 6.0) шалгалтуудад оноо авсан бол уг шалгалтад хамрагдах шаардлагагүй.

БОЛОМЖИТ ТЭТГЭЛГҮҮД:

-Сургуулийн нэрэмжит тэтгэлэг 

-Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг

-Оюутны хөгжлийн зээл

-Буцалтгүй тусламж

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 

 

#Боловсрол