Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05/02-05/09)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-05-01

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 9-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүд, уралдаан тэмцээнүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

MOVIE NIGHT: NEWS OF THE WORLD

Хэзээ: Тавдугаар сарын 4-ны 17:00 цагт

Хаана: Америкийн төвд

Тайлбар: Америкийн төвөөс долоо хоног бүрийн лхагва гаригт “Кино үдэш” хөтөлбөр олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулагдана

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ

Хэзээ: Тавдугаар сарын 7-ны 10:00 цагт

Хаана: Эмпасофт ХХК байр, 3-р давхар, 303

Тайлбар: Тайпэйн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газартай Тайвань улсад суралцах боломж бололцоо, өргөдлийн материал бүрдүүлэлт, тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

IFD SUMMER SCHOOL - НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 

Хэзээ: Тавдугаар сарын 7-ны 13:00 цагт

Хаана: 120 мянгат, Regis Place, 11 давхарт, 1103 тоот

Тайлбар: Эцэг эхчүүд болон шинээр элсэгчдийг IFD Summer School-ийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

“АМГАЛАН ОРЧЛОН – 2022” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: Тавдугаар сарын 13 -ны өдрийг хүртэл 

Тайлбар: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит “АМГАЛАН ОРЧЛОН - 2022” Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах гар зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН

Хэзээ: Тавдугаар сарын 4-ны 15:00 цагт

Хаана: Монгол Коосэн Технологийн Коллеж

Тайлбар: Тавдугаар сарын 4нд зохион байгуулагдах Япон хэлний уран илтгэлийн тэмцээнд оролцохыг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана юу болох вэ?