Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #3: Yale University


Н.Золжаргал | YOLO.MN
2022-04-28

Дэлхийн их сургуулиудын топ 20-т байраа мөнхөлсөн их сургууль бол Йелийн их сургууль (Yale University) билээ. Уг сургууль нь Times Higher Education-д 2022 оны байдлаар дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа ба 2011 оноос хойш 12 дугаар байрнаас ухарч үзээгүй дархан сургууль юм.

Йелийн их сургууль олон тооны шинжлэх ухааны нээлтүүд хийж байснаас онцлох нь чихрийн шижинг инсулины шахмалаар эмчлэх болон дархлааны эсүүдийн идэвхтэй байдлын зохицуулагчийг олж нээсэн аж. Гэхдээ тус сургууль дан ганц шинжлэх ухаанаар зааглагддаггүй ба нийгэм судлал, эдийн засаг, дүрслэх урлаг, кино зураглал зэрэг олон хөтөлбөрөөрөө АНУ-д эхний гурван байранд (Niche) тасралтгүй жагсаж буй сургууль мөн. 

АНУ-д элсэн орсон сурагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн даадаг 70 гаруй сургууль дундаас тухайн сурагчийн санхүүгийн хэрэгцээг элсүүлэх шийдвэртээ оруулж үздэггүй тавхан сургууль байдаг. Өөрөөр хэлбэл тухайн сургууль оюутныг элсүүлэхдээ санхүүгийн боломжоос хамааралгүйгээр зөвхөн сурагчийн сурлага, эссэ бичлэг, ололт амжилтыг нь л авч үздэг таван сургууль байх бөгөөд Йелийн их сургууль тэр тавын нэг нь ажээ.

Йелийн их сургууль нь Commonapp элсэлтийн системд бүртгэлтэй ба элсэгчдээс олон тооны эссе бичлэг шаарддагийн нэг нь жил бүр "Яагаад Йел гэж?" гэсэн сэдэвтэй эссе байдаг. Ийм сэдэв нь тухайн элсэгчийн Йелийн их сургуулийн тухай мэдлэг, өөрийн сонирхол, цаашдын зорилго зэргийг шалгаж үзэхэд чиглэсэн байдаг ажээ. Тиймээс хэрвээ  уг сургуульд элсэхээр сонирхож байвал өргөдлөө явуулахаас өмнө Йелийн их сургуулийг сайн судлах нь эссег бичихэд нэмэр болох юм шүү. Амжилт!

Random Fact: Йелийн их сургууль нь өөрийн гэсэн бэлгэдлийн өнгөтэй бөгөөд уг өнгө нь гүн цэнхэр туяатай "Йел цэнхэр" ба Pantone code нь PMS 294 C юм.

Сургуулийн албан ёсны цахим хаягийг ЭНД дарж үзээрэй.

#Боловсрол