Olivia Rodrigo-ийн дуунд хайртай хэн бүхэнд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-04-25

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, зохиогч Charlie Puth-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, зохиогч Olivia Rodrigo-г онцлон хүргэж байна.

Түүний жинхэнэ нэрийг Olivia Isabel Rodrigo гэдэг. 

Флиппин гаралтай Америк хүн бөгөөд 6 наснаасаа эхлэн жүжиглэх, дуулах авьяасаа хөгжүүлсэн.

Оливиа уруулаа улаан өнгөөр будах дуртай.

Түүний зарим дуунуудын утга:

Happier

Уг дууны тухайд гэвэл залуу дуучны хайрт нь түүнийг орхин өөр нэгэн рүү явсан тухай байж болох юм. Жишээ нь: Тэрээр шууд бус ч гэсэн хуучин найз залуугаа ямар нэгэн байдлаар хараадаг. Мөн салснаасаа хойш нэг сарын дараа шинэ нэгэнтэй учирсан ч гэж гардаг билээ.

Good 4 U

Энэхүү дуу нь мөн л хайртай нэгэндээ хандсан утгатай юм. Салалтын дараа хамгийн их санааг нь зовоосон асуудал бол хуучин найз залуу нь шинэ хүнтэй болсон явдал юм. Гаднаас харахад Оливиа эрх чөлөөтэй, бүрэн дүүрэн амьдарч байгаа ч шинэ хайр дурлалтай учрах нь түүний сэтгэлийн шархыг тийм ч хурдан эдгээж чадахгүй бололтой.

Drivers License

Уг дуу нь хайрын дуунууд дундаас зүрх шимшрүүлэм дуу юм. Дуучин бүсгүйн хайртай залуу өөрийг нь хайрлахаа больж өөр нэгэнтэй болсон тухай өгүүлнэ. Дууны эзэн нь түүнтэй хамт цувралд тоглосон Жошуа Бассет байж болзошгүй юм.

Déjà vu

Уг дуу нь “Drivers License” дууны үргэлжлэл байж болзошгүй билээ. Энэ дууны тухайд хамгийн их анхаарал татам зүйл бол гуравдагч хүнийг өөр нэгэн жүжигчин гэж онцолсон хэсэг юм. Drivers License дууны хувьд илүү зүрх шимшрүүлэм байдаг бол Déjà vu нь өмнөх залуугаа санаж буй тухай гардаг.

Эх сурвалж: songmeaningsandfacts

 

#Дуу хөгжим #Энтертайнмент