Өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байх 10 арга


Цэндсүрэн | YOLO.MN
2022-04-22

Интернэтийн үр өгөөж, ач холбогдлыг дурдаад дуусахгүй байх. Түүний зэрэгцээ залуус сүүлийн жилүүдэд facebook, instagram маш эрчимтэй ашиглаж дадаж байгаагийн сөрөг талууд ч бий. Тухайбал өрийгөө бусадтай харьцуулах, голох, өөртөө итгэлгүй болох, хоосон атаархах зэрэг сэтгэл зүйн олон асуудалтай тулгарсаар байна.

FHEH-аас явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн 87%, эрэгтэйчүүдийн 65% нь нийгмийн сүлжээгээр ямар нэгэн байдлаар өөрийгөө бусадтай харьцуулж байсан гэнэ. Энэ нь хувь хүнийг өөрийн бие махбод, хэлбэр галбиртаа сэтгэл хангалуун бус болгож, өөртөө гутрах, өөрийгөө хангалттайгаар мэдрэхгүй байх шалтгаан болж байна. Бүр муугаар бодоход хооллох эмгэг ч үүсгэх магадлалтай юм. 

Тиймээс бид энэ удаа хэрхэн өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурах тухай 10 зөвлөмжийг хүргэж байна.

Body image буюу биеийн сэтгэл ханамж гэж юу вэ ? 

Body image гэдэг нь тухайн хүн өөрийнхөө биеийг хэрхэн үнэлж буй, түүнээс үүдэлтэй бодол, мэдрэмж юм. 

Олон хүмүүс өөрсдийн биеийн дүр төрхөнд санаа зовж явдаг ба биеийн жин, арьс, үс, биеийн аль нэг хэсэгт төвлөрсөн байдаг.

Биеийн сэтгэл ханамжид эерэг сөрөг гэсэн хоёр хандлага оршино. 

Эерэг биеийн сэтгэл ханамж гэдэг нь

  • Өөрийн биеийн хийж чадах зүйл, хэрхэн харагдах, ямар онцлогтой зэрэг бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрөх 
  • Гоо зүйн талаар өргөн мэдлэгтэй байх
  • Дотоод эерэг хандлагатай байх зэрэг орно.

Харин сөрөг биеийн сэтгэл ханамж гэж юу вэ?

  • Сөрөг биеийн сэтгэл ханамжтай хүн өөрийн бие болон гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг. Үүнд :
  • Өөрийгөө бусадтай харьцуулж, аливаа зүйлийг хийхдээ өөрийгөө хангалтгүй гэж үзэх
  • Хэт ичимхий байх
  • Өөртөө итгэх итгэл бага

Тэгвэл хэрхэн бие галбиртаа сэтгэл хангалуун байх вэ?

1.Биеийнхээ хийж чадах бүх зүйлийг тэмдэглэ. 

Жишээлбэл гүйх, бүжиглэх, амьсгалах, инээх гэх мэт хийдэг бүх жижиг үйлдлүүдийг тэмдэглээрэй.

2.Өөрийн биеийн жин, гадаад төрхөөс хамааралгүй өөрийн биеийн хамгийн дуртай 10 зүйлийг жагсаах

Жагсаалтаа байнга уншиж, биеэсээ таалагдаж буй зүйлсээ нэмж бичиж болно

3."Жинхэнэ гоо үзэсгэлэн" гэдэгт зөвхөн цэвэрхэн арьс орохгүй 

Өөрийгөө яг хэн бэ, юуг хүсэж байна вэ гэдгээ бүрэн ойлгох үед өөртөө итгэлтэй болох ба энэ нь илүү үзэсгэлэнтэй болгодог.  Гоо сайхан бол таны биеийн галбир биш харин сэтгэл зүйн байдал юм.

4.Өөрийгөө бүхлээр нь хар.

Өөрийгөө толинд харахдаа биеийн тодорхой хэсгүүдэд анхаарлаа хандуулахгүйгээр биеэ бүхэлд нь хараарай.

5.Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. 

Өөрийгөө байгаагаар нь хайрлахын чухлыг мэддэг хүмүүсийн дэргэд байх нь бие сэтгэлээ сайхнаар мэдрэхэд тусалдаг.

6.Таны биеийг "зөв" биш гэж хэлэх дуу хоолойг толгойноосоо авч хая.

Бүх сөрөг бодлуудаа эерэг бодлоор дарж чадна гэдгээ мэдэх үү? Жишээлбэл, “миний хөл нарийхан, урт биш гэж гутралгүйгээр, миний хөл намайг гүйхэд тусалж, хүссэн газарт минь хүргэж өгдөг учраас хамгийн үзэсгэлэнтэй нь” гэж бодох нь таны биедээ хандах хандлагыг эерэг болгоно.

7.Биедээ эвтэйхэн, сайхан мэдрэмж төрүүлэх хувцас өмс

Энэ нь тав тухтай мэдрэмж өгөхөд тусална.

8.Сошиал хэрэглээгээ багасгах 

Өөрийгөө болон бие махбоддоо муу сэтгэгдэл төрүүлэх зураг, бичлэгэнд аль болох анхаарахгүй байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. 

9.Өөртөө ямар нэг сайхан зүйл хийх

Орой унтахаасаа өмнө хөөстэй ваннд орох, эрт унтаж амрах, иог хийх эсвэл гадаа тайван алхаж болно. 

10.Хоол хүнс, илчлэг, биеийн жиндээ санаа зовсон цаг хугацаа, эрч хүчээ бусдад туслахын тулд зарцуул. 

Заримдаа бусад хүмүүстэй харилцаа үүсгэх,  тэр тусмаа сайхан зүйлсийн төлөө community үүсгэх нь гайхалтай мэдрэмж өгнө гэдэгт итгээрэй.

Ингээд өөрийгөө хайрлахад суралцах гэж байгаа чамд амжилт хүсье. Чи байгаагаараа хамгийн үзэсгэлэнтэй.

Эх сурвалж: debbiegrammas, medicalnewstoday

#Зөвлөгөө