"Түүний анхаарлыг хэрхэн татах вэ"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-09

ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ wink

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүний анхаарлыг яаж татах вэ?

Сайн байна уу. Би сургуулийнхаа 12-р ангийн нэг ахад сайн болсон юм аа. Тэгээд харах болгондоо ичээд, байнга бодогдоод байдаг болсон. Би түүнд сайн гэдгээ хэлж сэтгэлээ илчилж үзсэн л дээ. Гэхдээ тэр ямар ч олигтой хариу өгөөгүй, харин ч эсрэгээрээ тоохгүй гэдгээ хэлсэн. Би түүнийг өөр хүнд алдмааргүй байна, яаж түүний анхаарлыг татах вэ, надад хэцүү байна. Би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Чи улам л шаналж, хий дэмий санаагаа чилээнэ шүү дээ

Сайн байна уу, Захидал илгээсэнд баярлалаа. Миний зүгээс зөвлөх зүйл хэдий чамд хэцүү санагдах болох ч илүү үр дүнтэй арга гэдгийг ойлгоорой. Тэр хүнийг чи өөрийн болгох гэж эсхүл бусдад алдмааргүй байгаа чинь зөвхөн чиний л бодол байна. Өөрөөр хэлбэл тэр хүн чамтай өөрийгөө урт хугацаандаа харахгүй байхад чи хараад байгаа хэрэг. Энэ бүхний эцэст чи улам л шаналж, хий дэмий санаагаа чилээнэ шүү дээ. Иймээс чиний амьдралын нэг дурсамж гэж хүлээж аваад өөрийгөө хурцалвал илүү үр дүн илүү бодитой байна шүү. Чи чадна аа wink

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers