Оюутан, сурагчид дэлхийн хамгийн том сансар, технологийн фестивальд оролцох боломжтой


Б.Дариа | YOLO.MN
2022-04-18

Хүүхэд, залуусын шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, бүтээлийг дэмжих зорилготой 2022 оны “TEKNOFEST” фестиваль болох гэж байна. Фестиваль ирэх наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд 39 төрлөөр Турк улсын Самсун хотын Чаршамба нисэх онгоцны буудалд зохион байгуулагдана.

Энэхүү фестиваль нь 2018 онд анх удаа Турк улсын Истанбул хотын нисэх онгоцны буудалд, 2019 онд Ататурк нисэх онгоцны буудалд, 2020 онд Газиантеп хотод, 2021 онд Ататурк нисэх онгоцны буудалд тус тус зохион байгуулагдсан юм.

  • Фестивальд орон орноос оюутан, сурагч, залуус, хувь хүн, багаар шалгаруулалтад бүтээлээ танилцуулах хэлбэрээр оролцдог. Онлайнаар бүртгүүлэхдээ баг болон төслийн танилцуулгыг англи хэлээр бэлтгэсэн байх шаардлагатай. Тэмцээний шүүгчээр академич, инженер, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж, амжилттай оролцсон багуудыг шалгаруулж шагнал олгодог.
  • TEKNOFEST-2022 фестиваль нь хүүхэд, залуусын технологийн төслийг дэмжиж эхний шатанд шалгарсан багуудад өөрийн сонирхлоо хөгжүүлэх, техник, технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нэг сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Цаашилбал, TEKNOFEST-т шалгарч, тэнцсэн багуудыг нийт 400,000 ам.долларын шагнал хүлээж байна.
  • Хар тэнгисийн бүсийн орнуудын нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн “TEKNOFEST” фестивальд www.t3kys.com/en холбоосоор бүртгүүлж оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.teknofest.org/en/competitions/ холбоосоор үзнэ үү.

Эх сурвалж: БШУЯ

#Технологи