“Dev Hackathon Student 2022” болно


Б.Дариа | YOLO.MN
2022-04-15

Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ажлын байранд бэлтгэх, улмаар улс орны хөгжилд нөлөөлөхүйц бүтээлүүдийг технологийн шийдлээр бий болгох зорилгооор “Dev Hackathon Student 2022” тэмцээн зохион байгуулна.

Тэмцээний бүртгэл зургаан хоногийн дараа дуусах юм. Тэмцээнийг зохион байгуулж буй ШУТИС-МХТС Sys&CoTech клуб 2009 оноос хойш мэдээллийн технологийн чиглэлийн оюутнуудад зориулсан олон үйл ажиллагааг удирджээ.

Оролцогчид шинэ технологи, програмчлалын хэл ашигласан бол давуу тал болох аж. Шагналын сан 500 мянгаас нэг сая төгрөг юм байна.

 

#Мэдээ