Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (04/18-04/24)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-04-14

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

“ДАЛД ШИДЭТ РЕАЛИЗМ” ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Үзэсгэлэнгийн нээлт дөрөвдүгээр сарын 19-ны 14:00 цагт

Хаана: Монголын уран зургийн галерейн 3 давхрын үзэсгэлэнгийн танхимд

Тайлбар: Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерей хамтран ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн захирал, алдарт зураач Зураб Константинович Церетелийн "ДАЛД ШИДЭТ РЕАЛИЗМ" график зургийн үзэсгэлэнг толилуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

“ГЕРМАН УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖУУД -II” МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 23-ны 13:00-15:00

Хаана: Блю Скай зочид буудлын 2 давхарт Жэйд танхимд

Тайлбар: ХБНГУ-д суралцаж, ажиллаж амьдрах сонирхол, зорилготой Монголын хүүхэд залууст  мэдээлэл хүргэх зорилгоор Эй Би Си Ворлд ХХК нь “Герман улсад суралцах боломжууд” мэдээллийн өдөрлөг, арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

POETRY AT THE FAT CAT: МЯНГАН ЖИЛИЙН ХҮСЭЛ 

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 18-ны 18:30 минутад

Хаана: Fat Cat-даа уулзах болно.

Тайлбар: “Урга бүүкс” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Тайванийн яруу найрагч Ши.Мөрөнгийн яруу найргийн сонгомол түүврийн нээлттэй хамтатган “Мянган жилийн хүсэл” яруу найргийн үдэш (Poetry Night)-ийн хаврын нээлт болох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

“СОЁЛЫН ӨВ” УЛСЫН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 22-нд

Тайлбар: Соёлын өвийн талаарх мэдлэгээ тэлэх, судлах арга барил эзэмших, өвлөх, өвлүүлэх бүтээлч сэтгэлгээтэй, үндэсний хэл, ёс заншил, уламжлалаа эрхэмлэдэг “зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх чиглэлд Соёлын яам болон Соёлын Урлагийн Их Сургуулиас хамтран, Ивээл брэнд дэмжин “Соёлын өв” улсын уралдааныг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

“ROYAL NATION” АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН ОЛИМПИАД

Бүртгэлийн хугацаа: Дөрөвдүгээр сарын 20-н хүртэл

Тайлбар: Рояаль Олон Улсын Их Сургуулиас 2022 онд Нийт ерөнхий боловсролын сургуулийн 12-р анги төгсөгчдийн дунд ''ROYAL NATION'' Англи хэлний улсын олимпиадыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

“МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:  Дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл

Тайлбар: Нийгмийн хариуцлагын хүрээнд Цэлмэг кибер сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй сурагчдыг сонгон шалгаруулах зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай

#Хаана юу болох вэ?