Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (04/11-04/17)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-04-08

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 11-нээс 17-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ГИТАРТАЙ ӨДӨР

Хэзээ: Долоо хоног бүрийн Ням гарагт 16:00-19:00 цаг

Хаана: Тэнгис кино театрын урд VICTORY CENTER 6 давхар DGL Хөгжмийн Академи 

Тайлбар: DGL Хөгжмийн Академиас зохион байгуулж буй тус өдөрлөг нь үнэ төлбөргүй нээлттэй зохион байгуулагдана. Гитар хөгжимд дуртай тоглож сурахыг хүсдэг бол гитараа аваад очоорой. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

“МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА” ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ:  Дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны хооронд 

Хаана: Монгол Арт Галерейн 3 давхарт, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл хүрээ гудамж

Тайлбар: “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой”-н хүрээнд зохион байгуулж буй Уг үзэсгэлэн 2022 оны 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 8-ны хооронд олон нийтэд толилуулах болно. “Хокүсай манга”-г орчин үеийн комиксын өнцгөөс харж, дэлхийд алдартай орчин үеийн Японы манга болон Хосүсай манганы ижил төстэй, ялгаатай талуудыг мэдрэх боломжийг олгох болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

“ҮГИЙН УРЛАГААР ӨӨРИЙГӨӨ НЭЭЕ!” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААН

Бүтээл хүлээн авах сүүлийн хугацаа: Тавдугаар сарын 6-ны 18:00 цаг хүртэл

Тайлбар: СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас хоёр дахь жилдээ уран сайхны эсээ бичлэгийн улсын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарлаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:  Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Тайлбар: Их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

ГИТАРТАЙ COVER УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 1-ээс 21-ны хооронд

Тайлбар: Дэлхийн брэнд болоод буй ENYA MUSIC болон DGL Хөгжмийн академи хамтран МИНИЙ ГИТАР ENYA уралдааныг зарлаж байна. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Хаана юу болох вэ?