Даамын ДАШТ-ээс 19 МЕДАЛЬ хүртсэн МАНАЙ ТАМИРЧИД эх орондоо ирлээ


Сондор | YOLO.MN
2016-11-08

Саяхан болж өндөрлөсөн даамын ДАШТ-ээс нийт 19 медаль хүрсэн Монгол улсын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ нь түргэн тоглолт, турк даам, үндсэн гэсэн гурван төрлөөр зохиогдож өндөрлөсөн билээ.

Тус тэмцээнд 30 орны 218 тамирчид ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдөж Монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлсэн юм. Монголын 24 тамирчин оролцсоноос 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл нийт 19 медаль авч багийн дүнгээр II бичигдлээ. 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, мөнгө, хүрэл тус бүр 1, блиц төрөлд 1 алт, 2 хүрэл, турк даамын төрөлд 5 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТАМИРЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Үндсэн төрөлд

Алтан медаль М.Шийрэвжамц /17 хүртэлх хөвгүүд/
Мөнгөн медаль Б.Сүхбат /11 хүртэлх хөвгүүд/
Хүрэл медаль Б.Баярманлай /11 хүртэлх хөвгүүд/

Блиц төрөлд

Алтан медаль Э.Хүслэн /11 хүртэлх охид/
Хүрэл медаль Н.Налжормаа /11 хүртэлх охид/
Хүрэл медаль Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/
Хүрэл медаль Б.Мишээл /14 хүртэлх охид/

Турк даам

Алтан медаль
Н.Налжормаа /11 хүртэлх охид/
Б.Баярмагнай /11 хүртэлх хөвгүүд/
С.Мөнх-Оргил /14 хүртэлх хөвгүүд/
Б.Билгүүндарь /17 хүртэлх охид/
Б.Сүлдбаатар /17 хүртэлх хөвгүүд/

Мөнгөн медаль
Э.Хүслэн /11 хүртэлх охид/
Б.Анужин /14 хүртэлх охид/
Б.Түвшин /14 хүртэлх хөвгүүд/
Б.Отгон-Эрдэнэ /17 хүртэлх охид/
А.Түшигбаяр /17 хүртэлх хөвгүүд/
Б.Батцэцэг /19 хүртэлх охид/
Б.Баатарсүх /19 хүртэлх хөвгүүд/

Хүрэл медаль

Б.Баяржавхлан /14 хүртэлх хөвгүүд/

#sport #chess #freetime #World