Jim carrey, Squid Game киноны Jung Ho Yeon нар Weeknd-ийн шинэ клипэнд тогложээ


Сондор | YOLO.MN
2022-04-08

Дуучин The Weeknd-ийн өнгөрсөн 5-ны өдөр цацагдсан "Out of Time" дууны клипэнд  Холливудын алдарт жүжигчин Jim carrey болон Squid Game киноны од  Jung Ho Yeon нар тогложээ.

The Weeknd болон Jung Ho Yeon нар хосын дүрд тоглосон бөгөөд тэд цахилгаан шат, зочид буудлын баар, караоке гэх мэт олон газарт хоёулхнаа дуулж, бүжиглэн цагийг өнгөрөөнө. Харин жүжигчин Jim carrey  80-аад оны үеийн хэмнэлийг санагдуулам "Out of Time" дууны клипний аль хэсэгт, ямар дүрээр гарч ирэхийг дараах видеоноос хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: www.vulture.com

#Дуу хөгжим #Энтертайнмент