"Game of Thrones"-ийн өмнөх анги "Луугийн өргөө" кино дэлгэцнээ гарна


Сондор | YOLO.MN
2022-04-07

HBO телевизийн уран бүтээл "Хаан ширээний тоглоом"-ын өмнөх анги болох "Луугийн өргөө" киноны албан ёсны нээлтийн товыг зарласан. Нээлтийн зартай зэрэгцэн тус кинонд тоглосон уран бүтээлчдийн нэрс, зураг тодорхой боллоо.

2019 онд дууссан "Хаан ширээний тоглоом"-ын үйл явдлаас 200 жилийн өмнө өрнөж буй "Луугийн өргөө" кинонд Daenerys Targaryen болон Хааны газар нутгийг шатаасан тухай дурдаагүй ч түүний өвөг дээдсийг харуулах болно. Өөрөөр хэлбэл "Хаан ширээний тоглоом"-ын өмнөх анги нь Targaryen гүрний тухай байх юм.

Арван ангит шинэ цуврал нь үзэгчдийг уран зөгнөлт үйл явдал, галаар тургих луу, цагаан шаргал үстэй Таргариены ертөнцөд эргүүлэн аваачих болно. Энэхүү мэдэгдлийг сонссон фэнүүд нь киноны нээлтийг тэсэн ядан хүлээж байна.

"Луугийн өргөө" цувралын эхний анги наймдугаар сарын 21-ний ням гарагт HBO болон HBO Max телевизээр гарах юм.

"Game of Thrones"-ыг хамтран бүтээгч D. B.Weiss, David Benioff нар энэхүү шинэ цувралд оролцоогүй гэж мэдээлэв. Харин оронд нь "Луугийн өргөө"-г George R. R. Martin, Ryan Condal нар бүтээж, Кондол, Мигель Сапочник нар ажиллажээ.

HBO албан ёсны сайтдаа шинэ цуврал нь Таргариены хаан ширээ нуран унахаас хоёр зууны өмнөх үйл явдлуудыг өгүүлэх болно гэжээ.

Эх сурвалж: Today

 

#Кино урлаг