
Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА” үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 8-нд Монгол Арт Галерейд нээнэ.
“Япон Сан”-гаас зохион байгуулж буй уг үзэсгэлэнг дэлхийн олон оронд дэлгэж байгаа бөгөөд Монголд ийнхүү дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны хооронд олон нийтэд толилуулах юм.
“Хокүсай манга”-г орчин үеийн комиксийн өнцгөөс харж, дэлхийд алдартай орчин үеийн Японы манга болон Хокүсай манганы ижил төстэй болон ялгаатай талуудыг уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжийг олгох юм.
![]()
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!