Selena Gomez-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-10-20

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, ая зохиогч Ed Sheeran-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаа жүжигчин, дуучин, ая зохиогч Selena Gomez-ийг онцолж байна.

Түүний жинхэнэ нэрийг Selena Marie Gomez гэдэг.

Тэрээр 7 настайдаа “Барни ба Түүний найзууд” хүүхдийн шоунд анх тоглож эхэлж, жүжигчний гараагаа эхлүүлсэн. 

Түүний эцэг эх Латин гаралтай дуучин Selena Quintanilla Perez-ийн нэрийг охиндоо өгсөн юм. 

Тэрээр Инстаграм-д зуун сая дагагчтай болсон анхны хүн.

Түүний хоолны дуршил нь маш сонирхолтой. Нимбэг бүхлээр нь идэх, даршилсан өргөст хэмхний шүүс уух дуртай гээд бод доо.

2008-2012 онуудад “Selena Gomez and The Scene” гэх хамтлагтай байсан.

Хэсэг хугацаанд Селенагийн ээж түүний менежер байсан.

Түүний зарим дуунуудын утга:

Feel me

Уг дууны утга нь тэр чигтээ хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Selena-гийн найз залуугаа хайрлах хайр нь маш хүчтэй тул түүнийхээ хууран мэхлэлтийг зөвшөөрсөн гэж хэлж болно. Мөн дуучин бүсгүй энэ дууныхаа үгээр дамжуулан харуусал,  гунигийг илэрхийлсэн байдаг. Зарим эх сурвалж түүнийг уг дуугаа хуучин найз залуу Justin Bieber-тээ зориулж бичсэн ч гэж таамагладаг юм.

“Чи хэдий намайг хуурсан ч хэн ч чамайг надаас илүү хайрлаж чадахгүй”

Boyfriend

Тэр нэгэн удаа “Энэ дуу нь дахин дахин дурласнаар эцэстээ өөрийгөө олох тухай өгүүлнэ” гэж хэлсэн байдаг. Гол санаа нь “Зөвхөн танд л өөрийгөө аз жаргалтай болгох хүч бий гэдгийг санаарай” юм.

Lose You To Love Me

Энэхүү дуунд дуучин бүсгүй өөрийгөө хариу нэхээгүй хайрын золиос болж буй тухай дүрсэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан ч өөрийгөө алдсан тухай юм Мөн л уг дууг олон хүн Justin Bieber болон түүний эхнэр Hailey-тай холбогдолтой гэж таамагласан байдаг.

Сонирхолтой баримт: Уг дууны клипийг Iphone 11 pro утсаар хийсэн байдаг.

Back To You

Netflix кино компаний бүтээсэн “13 reasons why” цувралын soundtrack уг дууны үгийг Selena өөрөө бичсэн юм. Түүний хэлснээр энэ дуу маш онцгой утгатай. Түүний сэтгэлийг хайртай залуу нь ахин дахин шархлуулсаар байсан ч түүнээсээ салж хагацаж чадамгүй их хайртай тухай өгүүлдэг байна. Дууны үгийг Justin-тай үерхэж байх үеэсээ сэдэвлэсэн гэж таамагласан байдаг.

Сонирхолтой баримт: 13 Reasons why цувралын продьюсерээр Selena ажилласан гэдгийг мэдэх үү?

De Una Vez

Дууны нэрийг Испани хэлнээс Англи хэл рүү орчуулбал “Нэг дор” гэсэн утгатай үг. Дууны үг нь Selena өөрийнх нь өнгөрсөн цаг хугацаанд байсан хар бараан дурсамж, зуршлаас ангижирч буй тухай өгүүлэх юм. Бүр тодруулбал, түүний ангижрахаар хичээж буй зүйл бол хортой харилцаа нь аж. Нэгэн цагт дуучин бүсгүйн сэтгэл шархалж байсан ч тэр их өвдөлтийг даван гарч, тэсвэрлэх чадвартай болсон гэдгээ уг дуугаар илэрхийлсэн байдаг.

Эх сурвалж: songmeaningsandfacts

 

#Дуу хөгжим #Энтертайнмент