Marvel-ийн хамгийн хүчтэй 10 баатар


Г.Нандин | YOLO.MN
2022-03-30

Marvel-ийн баатрууд кино урлагийн ертөнцөд маргаангүй хамгийн хүчирхэг дүрүүдэд багтдаг. Анх комик номонд бичигдэж байснаасаа өргөн дэлгэцнээ гарч эхлэхдээ ихэнх дүрүүдийн хүч нэмэгдэж, хасагдаж өөрчлөгдсөн ч ерөнхий чадвар нь хэвээр хүрч байгаа билээ. 
Уг жагсаалтыг тэдгээр баатруудын зөвхөн MCU (Marvel Cinematic Universe)-ын кинонд дүрслэгдсэнээр нь буюу олны нүдэнд үзүүлсэн хүч чадал, чадварын дагуу бүтээв.

10. Shang-Chi

Marvel-ийн баатрын жагсаалтад шинээр орж буй дүрүүдийн нэг болох Shang-Chi нь 2021 онд гарсан Shang-Chi and the Legend of the Ten Rings киногоороо үзэгчдийн анхаарлыг ихээр татсан. 

Shang-Chi нь киноны төгсгөлд домогт 10 бөгжийг эзэмшдэг ба энэ нь ганцаараа түүнийг уг жагсаалтад багтааж чадахаар их хүчтэй болгож байна. Гэсэн хэдий ч тэр киноны ихэнх хэсэгт уг зэвсэггүйгээр тулалддаг ба тулааны урлагийн асар их мэдлэг, ур чадвар нь түүнийг хамгийн хүчтэй баатруудын жагсаалт дахь байр суурийг бататгаж өгч байна.

9. Spider-man

Marvel-ийн хамгийн сүүлийн үед гарсан бүтээл болох “Spider-man: No way home” нь Spider-man-ий хүч чадлыг өмнөх бүтээлүүдээс хавьгүй илүү сайн харуулсан юм. 

Жагсаалтад Marvel-ийн Spider-man баатрын бүх л хувилбаруудыг дурдаж байна.

8. Loki

Marvel-ийн өргөн дэлгэцийн кинонуудыг хэлэлцэж байгаа тохиолдолд Disney-д зориулагдаж хийгдсэн цуврал кинонуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. “Loki” цуврал нь Marvel-аас гаргасан хамгийн амжилттай цуврал болсноос гадна эсрэг дүрээр анх үзэгчдэд танилцуулгдсан Loki-г баатрын эгнээнд оруулах шалтгаан болсон юм.

Жагсаалтад зөвхөн Marvel-ийн Loki бус бусад хувилбаруудыг ч багтааж байгаа юм.

7. Xu Wen-Wu

Уг дүр нь Shang-Chi кинонд эсрэг дүрээр дүрслэгдсэн ч киноны төгсгөлд дүрийн зорилго өөрчлөгдсөн тул эсрэг дүр гэхээс илүүтэй баатар байсан.

Үнэн хэрэгтээ Shang-Chi эцгийгээ дийлэх боломжгүй байсан ба Wen-Wu бууж өгснөөр дараагийн 10 бөгжний эзэн болдог.

6. Ikaris

Ikaris нь Wen-Wu-н адил мөн 100% баатар, 100% эсрэг дүр биш байсан ба киноны туршид ихэнхдээ сайн дүрээр дүрслэгдсэн тул баатар талдаа илүү ойрхон байна гэж үзсэн. 

Уг дүрийг Marvel-ийн Superman, эсвэл түүний нэг хувилбар гэж хэлж болох бөгөөд энэ нь түүнийг яагаад уг жагсаалтад багтаж байгааг ойлгомжтой болгож байгаа юм. Ikaris бусад Eternal-уудаас хавь илүү хүчтэй байсан.

5. Agatha Harkness

Wandavision киноны үеэр гарч ирсэн шинэ дүр ба хүч чадлаа хангалттай хэмжээнд баталсан. Үүний хамгийн том жишээ нь тэр Wanda-гийн шившлэгт автаагүйгээр зогсохгүй шулам гэдгээ нууж чадсан юм.
Agatha нь үхэшгүй мөнх ба нас нэмж хөгшрөх боломжгүй дүр болно. Agatha-гийн дүр нь комик номондоо Wanda-гийн багш, зөвлөгчөөр дүрслэгдсэн байдаг ба Agatha-г ирээдүйд баатрын дүрээр харна гэж таамаглаж болох юм.

4. The Watcher

Watcher нь “What if…” цувралын үеэр танил болсон бидний дэлгэцнээ харж байсан хамгийн хүчтэй дүрүүдийн нэг яах аргагүй мөн.

3. Wanda Maximoff ( The Scarlet Witch)

Wanda уг жагсаалтад багтах нь мэдээжийн хэрэг. 

Тэр анх гарч ирсэн өдрөөсөө л хамгийн хүчирхэг дүрүүдийн нэг болсон. Түүнийгээ киноны үеэр бүрэн харуулж, Doctor Strange-ээс тийм ч дутаад байхааргүй шидтэн болохоо батладаг.

2. Ultron (What if…)

Avengers кинонд бидний харсан Ultron энэ Ultron хувилбарын хажууд юу ч биш байсан нь цувралыг, энэ ангийг үзсэн хүн бүрт тодорхой санагдсан байх. Бидний харсан хамгийн хүчирхэг дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Watcher хүртэл түүнийг ганцаараа барьж дийлээгүй шүү дээ.

1. Doctor Strange Supreme

Эцэст нь уг жагсаалтын нэгт бичигдсэн хамгийн хүчирхэг баатар бол What if цувралын Doctor Strange Supreme юм. Тэр доороо байгаа хэд хэдэн дүрийг дийлж чадна гэдгээ харуулсан ба бидний мэдэх Strange-тэй харьцуулшгүй их хүчтэй байсан. Магадгүй тэр удахгүй нээлтээ хийх “Multiverse of Madness” дээр дахин гарч ирж биднийг баясгана гэж найдаж байна.

#Кино урлаг