Ed Sheeran-ий дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-03-30

Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин Lana Del Rey-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаа дуучин, дуу зохиогч Ed Sheeran-ийг онцлож байна. 

Түүний жинхэнэ нэрийг Edward Christopher Sheeran гэдэг. 

Тэрээр 4 настайгаа сүмийн найрал дуу дуулж эхэлсэн ба мөн энэ үеэс гитар тоглож сурчээ. Харин ахлах сургуульд байхдаа дуу зохиож эхэлсэн байна. Тэр өөрийн гитарнууддаа нэр өгдөг. Одоогоор Lloyd, Felix, Cyril, Nigel гэсэн дөрвөн гитартай.

LEGO тоглоомоор тоглох маш дуртай бөгөөд LEGO HOUSE гэх дуу хүртэл бичсэн байдаг.

Тэрээр сургуульд байхдаа ээрч ярьдаг, томдсон шилтэй, улбар шар үстэй хүү байв. Үүнээсээ болж үеийнхэндээ дээрэлхүүлдэг байжээ. Харин түүний эцэг хүүгээ реппер Эминемийн Marshall Mathers LP студид аваачсан нь түүнд урам зориг өгч, 10 нас хүртлээ бүх үгээ тод хэлж сурсан хэмээн Эд Ширан Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Түүний амьдралын уриа: “Шоколад ид, Илүү их инээмсэглэ”

Ed жигнэмэг болон oreo-гүйгээр амьдарч чадахгүй.

Ихэнх дуунууд нь бодит амьдралаас сэдэвлэсэн байдаг.

Маш олон шивээстэй буюу өөрөөр хэлбэл ШИВЭЭСНИЙ ДОНТОН.

Түүний муур @thewibbles гэх Instagram хаягтай бөгөөд одоогоор 280 мянган дагагчтай.

Түүний зарим дуунуудын утга:

The Joker And The Queen ft Taylor Swift

Гайхалтай уран бүтээлчдийн хамтрал болох уг дуу нь хайр, дурлалын тухай юм. Жокер болон Хатан гэхээр танд мэдээж хөзөр санагдах байх.

Thinking out Loud

Энэхүү дууны үгэнд “Хайртай хүнээ ямар ч байсан, ямар ч болсон тэр л хэвээр нь хайрласаар байх болно”, Цаг хугацаа өнгөрөх тусам хайртын минь сэтгэл хөрөх вий гэж эргэлзэхдээ “70 нас насалсан ч би чамайг хайрлана, яг л 23 настай залуу мэт” гэж өгүүлдэг. Дууны нэрнээс харвал эдгээр бодлууд түүний толгойд байнга эргэлдэх хэдий ч түүний хайр дурлал үүрд үргэлжлэх болно гэдгийг илтгэж буй юм.

Afterglow

Хайрын дуу. 2020 оны арван хоёр сарын 21-нд олонд цацагдаж байсан бөгөөд Ed “Энэ дуугаа 2019 онд зохиож байсан” гэж хэлсэн байдаг. Олонд цацагдсан өдөр нь “Зул сарын баяр”-ыг тохиолдуулсан бөгөөд магадгүй өвлийн улирал, түүний дурсамжтай холбоотой дуу ч байж магадгүй юм.

Perfect

Уг дуу нь Ed-ийн багын найз, магадгүй анхны хайр болох Cherry Seaborn-д зориулсан хайрын дуу байх. Дууны “Barefoot on the grass” гэх үг нь тэрээр найзынхаа гэрт хивсэн дээр бүжиглэж байхдаа төгс, төгөлдрийг төсөөлж, хамгийн сайхныг мэдэрч байсан бодит үйл явдлаас сэдэлтэй юм. 

Өөрөөр хэлбэл энэ дуу нь хэн нэгэнд ухаангүй дурласныг илтгэдэг. Магадгүй чи хайртай нэгэндээ сэтгэлээ хараахан илчилж амжаагүй байгаа бол энэхүү дууг явуулаарай. Crush чинь чиний сэтгэлийг гадарлах ч юм билүү.

Camilla Cabello-Bam Bam ft Ed Sheeran

Холливудын ертөнцөд нэлээдгүй шуугианыг тарьсан хосуудын нэг бол Shawn Mendes, Camila Cabello нар билээ. Гэвч хосууд хоёр тийш болж найзууд хэвээр үлдэх болсноо цахим хуудсаараа дамжуулан зарлаж байсан.
Тэгвэл энэхүү дуу нь тэдний салалтын талаар өгүүлнэ гэдгийг дууны үг баталж байдаг. Уг дууны нэрний тухайд бодит явдалтай хамааралгүй зүгээр л энгийн хэллэг юм.

 The A Team

Түүний The A Team дуу Грэммигийн шагналд нэр дэвшиж байсан ч тухайн үед Америкийн Fun хамтлагийн We Are Young дууг шагналыг хүртэж байсан аж. 

 

Эх сурвалж:songmeaningsandfacts

#Дуу хөгжим #Энтертайнмент