Lana Del Rey-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-03-22

Дэлхий даяар дуу хоолой, мэдрэмжээрээ залуусыг байлдан дагуулж буй дуучдын нэг бол яах аргагүй Lana Del Rey. Түүний дууг сонсох бүрт тайвшрал, ганцаардал, бүтэлгүй хайр гээд л олон сэтгэл хөдлөл, мэдрэмжийг авч, амьдарч буй ертөнцөөсөө хол тасарчихдаг гэдэгтэй маргах хүн ховор биз. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ Lana Del Rey ба түүний дуунуудын далд утга, учир битүүлэг ертөнцтэй танилцацгаая.

Түүний жинхэнэ нэр нь Elizabeth Grant юм. Тэрээр өсвөр насандаа архины хамааралтай болж байсан ба нэгэн удаа “Би өнгөрсөн амьдралынхаа талаар дуу бичих бүрт миний архины хамааралтай байсан он жилүүд бодогддог” хэмээн ярьж байсан юм.

Тэрээр карьераа цэнгээний газруудад дуулж эхэлсэн бөгөөд Youtube дэх “Video Games” дуу нь цацагдсанаас хойш хэдхэн сарын дотор сонсогчдын хүртээл болж байсан билээ. Түүний дууны ая, аяс нь уйтгар гуниг, тайвшрал, өвдөлт зэргийг мэдрүүлдэг бол дууны үг нь гүн гүнзгий утгыг агуулж төгс хосолдог нь түүний хэв маягийг өвөрмөц болгож байгаа юм.

Түүний зарим дуунуудын утга:

Watercolor Eyes

Уг дуу нь бидний сайн мэдэх Euphoria цувралын soundtrack бөгөөд хортой харилцаатай нэгэнд гүн дурлаж, шаналж буй талаар өгүүлэх юм. 

Video Games

Карьерийн эхлэл болсон энэхүү дууг дуучин бүсгүй өөрийн хайр дурлалын түүхээс сэдэвлэсэн бөгөөд түүний хайр дурлал тийм ч төгс байгаагүй гэдгийг дууны үгээрээ илэрхийлээгүй ч дуу хоолой, дууны бүх л өнгө аясаар санаагаа хүргэхийг зорьжээ.

Born to Die

Энэ дуу нь маш гүн гүнзгий утга агуулгыг гаргасан бөгөөд амьдралын утга учир болон хайрын зохицлыг холбохыг оролдсон гэдгийг мэдэх үү?  Мөн хэдийгээр чи хэн нэгэнд хэзээ ч холдож чадахгүй мэт гүн дурласан байж болох ч энэ нь түр зуурынх байж болно гэх утга гарна. Нөгөө талаас хүний амьдралд “Үхэх, Төрөх” гэсэн хоёр үнэн байдаг тул хүссэн бүхнээ хийж, өөрт байгаа бүх л боломжоо ашиглах ёстойг сануулдаг. 

Happiness is a Butterfly

Уг дууны нэг хэсэгт Lana арын суудалд уйлж байгааг дүрслэн үзүүлдэг бөгөөд энэ нь хайр дурлал, хосын харилцаанд сайхан зүйлс их ч зовж шаналгах ээдрээтэй асуудлууд, маргаан ч бий гэдгийг харуулжээ. Lana-ийн илэрхийлэх гэж буй гол санаа нь романтик, аз жаргалтай байдлыг хүсэх хүний туйлын хүсэл юм. 

Summertime Sadness

Дууны нэрнээс ажиглахад л “Уйтгар, гуниг”-ийн талаар өгүүлнэ гэдэг нь ойлгомжтой биз. “Явахаасаа өмнө намайг сүүлийн удаа үнсээч” гэх үг нь хайртай нэгнээ алдсандаа харамсаж, шаналаж байгааг илтгэж байгаа юм. Хэрвээ чи хэн нэгнээс холдоод удаагүй байгаа бол намуухан орой энэ дууг сонсоорой. Чиний гунигтай хайрыг хөглөж, чамайг ойлгож, бас анагааж чапна гэдэгт итгэж байна.

Cinnamon Girl

Уг дуу нь хачирхалтай хайрын тухай бөгөөд өөртэй нь асуудалтай байгаа хайртдаа хандаж буй тухай дуу юм. Үндсэндээ түүний хар тамхины зуршил тэдний хоорондын харилцаанд нөлөөлж буйг илэрхийлнэ. Гэвч түүний эрх чөлөөнд халдахгүй байгаа нь тухайн асуудлыг улам хортой болгож байгааг өгүүлэх юм.

Эх сурвалж: www.songmeaningsandfacts.com

#Дуу хөгжим #Энтертайнмент