Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #2: University of Richmond


Н.Золжаргал | YOLO.MN
2022-03-21

Их сургуульд элсэх , тэр дундаа гадаадын их сургуульд элсэх өргөдөлөө өгөх үйл явц бол ярвигтай, алхам дараалал ихтэй процесс билээ. Хамгийн эхний бөгөөд зарим тохиолдолд хамгийн хэцүү байдаг цаг хугацаа их зарцуулдаг алхам нь их сургуулиа сонгох юм. Дан ганц АНУ-д л гэхэд 5000 гаруй их дээд сургууль, коллеж байдаг гэхээр бид дэлхийгээс хайвал бүр маш их. Тэдгээрээс санхүүгийн тусламж, тэтгэлэг олгодог нь л гэхэд дор хаяж 70 гаруй бий. Тэгвэл цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт  АНУ-д чансаа, чанараараа дээгүүрт жагсдаг University of Richmond буюу Ричмондийн их сургуулийг онцлон хүргэж байна.

100 гаруй мэргэжил олгодог, тэр дундаа АНУ-даа мэдээллийн технологиор 31-т, эдийн засгаар 44-т, олон улсын харилцаагаар 49-т, бизнесийн чиглэлээр 34-т, химийн чиглэлээр 74-т, сургууль дээрх хоолны чанар, амтаараа 65-т тооцогддог(Niche) чансаа өндөртэй уг сургууль нь анх 1830 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 62 улсын оюутнуудыг элсүүлэн хүлээн авсаар байна.

 Ричмондийн их сургууль нь Commonapp-д бүртгэлтэй байдаг ба уг элсэлтийн системийн үндсэн эссэ бичлэгийн шаардлагаас гадна тодорхой тооны нэмэлт эссэ бичих шаардлага тавьдаг. Өнгөрсөн жилүүдэд уг нэмэлт бичлэгийн сэдвүүд нь "Өөрийнхөө хамгийн онцгой чадвар ба түүнийгээ хэрхэн өөрт хэрэгтэйгээр ашигласан тухайгаа бичнэ үү", "Арьс, үндэстний болон нийгмийн аливаа ижил биш байдлыг арилгахад нэмэр болох бодлого, санаагаа хуваалцана уу"  зэрэг байжээ.

 Хэрвээ танд аливаа онцгой чадвар байдаг, хэрвээ та олон улсын хүмүүстэй харилцаж харах өнцөгөө тэлэх бодолтой, басхүү АНУ-руу их сургуулийн өргөдөл явуулахаар төлөвлөж байгаа бол Ричмондийн их сургуульд илгээгээп үзээрэй.

Сургуулийн албан ёсны цахим хуудас: richmond.edu

#Боловсрол #Тэтгэлэг