Ахлах ангиа төгсөхөөс өмнө хийх 20 зүйл


Б.Марал | YOLO.MN
2022-04-11

Хэрвээ чи ахлах анги, бүр энэ хавар шалгалтаа өгөөд төгсөх гэж буй бол наашаа суугаарай. Чиний хийхээ мартсан зүйлсийг хэлж өгье.

1.МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬДАА ЭЛСЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ

Өргөдөл гаргасны дараа орно эсвэл орохгүй. Хэрэв элсэж чадвал баярлах шалтгаан болно. Хэрэв орохгүй бол хичээл зүтгэл гаргаж, оролдсон ч эс чадсанаа мэднэ. Тиймээс өөр их сургуульд бүртгүүлээрэй. Үргэлж Б хувилбартай байх хэрэгтэй юм шүү. 

2.ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАХ

Гэр бүл чинь чамайг хангалттай дэмжих боломжтой ч тэтгэлэгээс гар татаж болохгүй. Хэрвээ чи тэтгэлэгт хамрагдаж чадвал гэр бүлийнхний чинь ачаа багасахаас гадна том туршлага болно.

3.АМЖИЛТАА ТОДОРХОЙЛООРОЙ

Өөрийн давуу болон сул талуудыг тодорхойлж, цаашид юун дээр анхаарч, ямар зорилгын төлөө юу хийх ёстойгоо нэгтгэн дүгнээрэй. Хэцүү санагдсан хичээлээ сайжруулахын тулд хэн нэгэнтэй хамтарч ч болох юм.

4.АНГИЙХАНТАЙГАА ХАМТ АМРАЛТЫН ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЖ, АЯЛАЛД ЯВАХ

Удахгүй бүгд өөр сургуульд суралцаж эхлэх учраас одоо хамт байгаа дээрээ мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй. Дулаахан болж байгаа учраас хамт ууланд гарсан ч болно шүү дээ.

5.УРАН ЗУРГИЙН СОНИРХОЛТОЙ ҮЗЭСГЭЛЭНД ЗААВАЛ ЯВААРАЙ

Ойрын өдрүүдэд олон залуу уран бүтээлчид нийгмийн өргөн хүрээг хамарсан уран зураг, бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад байгаа сурагтай. Мэдээж цаг заваа гайхалтай өнгөрүүлэх боломжоос гадна мэдлэгт чинь нэмэр болно.

6.ЗУГААЛ

Сургуулиа төгсөхөөсөө өмнө найзуудтайгаа очихыг хүссэн газарлуугаа явж зугаалаарай. Магадгүй цэвэр агаарт хичээлээ хийж, шалгалтандаа бэлдэж ч болох юм.

7.ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ САЙН ЯРИЛЦ

Эцэг эх чинь чамаас юу хүсэж буй талаар нь ярилцаж бас өөрийнхөө байр суурийг илэрхийлж, мэргэжил, их сургуулийнхаа талаар ярилцаарай. 

8.АНХНЫ АЖИЛ

Ямар мэргэжилтэй нэгэн болохоо мэдэхгүй байгаа бол зүгээр л оролдоод үз. Амралтын өдрүүдээр, чөлөөт цагаараа цагийн ажил хийж хүмүүс яаж хөдөлмөрлөж буйтай танилц. Ингэснээр мэргэжлээ сонгоход чинь жаахан ч гэсэн нэмэр болно.

9.САЙН ДУРЫН АЖИЛ

Ахлах сургуулиа төгсөхөөс өмнө ямарваа нэгэн сайн дурын ажилд оролцож үзээрэй. Гайхалтай туршлага болохоос гадна танилын хүрээгээ тэлэх том боломж шүү.

10.ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ БОЛОХ

Хэрвээ чи 18 нас хүрсэн бол жолооны сургалтад сууж, үнэмлэхтэй болох боломжтой шүү.  Мэдээж заавал биш. Сонирхолтой санагдаж байвал эсвэл хэрэгтэй гэж үзэх юм бол цаг алдах хэрэг байгаа гэж үү? 

11. КЛУБД ЭЛСЭЭРЭЙ

Өөрийн сонирхлын дагуу сонирхол нэг залуустай нэгдэн клубд элсэх нь чамайг нээх маш том боломж юм шүү. Чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулж, өөрийгөө таних, өөрийгөө бүтээхэд чинь үнэхээр том тус болно.

12.БОЛЗООНД ЯВАХ

 Мэдээж чамд хайртай нэгэн байвал, байхгүй бол найзтайгаа эсвэл дотны эгч дүү нартайгаа ч болзож, гайхалтай өдрийг өнгөрүүлж болно. Их сургуулийн оюутан болчихвол чамд болзоонд явах цаг нэг их гарахгүй байх гэж айж байна.

13.ИРЭЭДҮЙН ӨӨРТӨӨ ЗОРИУЛАН ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ

Ахлах ангийн сурагч насандаа ямар хүүхэд байснаа санахын тулд захидал бичиж үлдээгээрэй. Найз нөхөд, ангийнхан, сэтгэлийн шарх, харилцааны бүтэлгүйтэл, хамгийн инээдтэй мөч, хэтийн зорилгоо бич. Үүнийгээ өөрийн хувцас эсвэл номын шүүгээндээ чанд хадгалаарай.

14.БҮГДЭД НЬ БАЯРЛАЛАА

Заримдаа бид гайхалтай багш нартай тааралддаг. Хэрэв чамд амьдралын чинь харах өнцгийг өөрчилсөн эсвэл хөлөө олоход тусалсан багш нар бий бол тэдэнд баярлалаа гэж хэлээрэй. Чи тэдэнд бяцхан талархлын хуудас эсвэл чамайг санагдуулж байх жижигхэн бэлэг өгч болно.

15.НАМАЙГ УУЧЛААРАЙ

Ахлах анги гэдэг адал явдал, хайр дурлал, найз нөхөд, шалгалт, хичээл гээд бүх л зүйл чиний толгой дээр байгаа мэт чухал үе шат. Гэсэн хэдий ч, сургуулиа орхиж байх үед чамд байх ёсгүй нэг зүйл бол харамсах явдал юм. Хэрэв чи найздаа, багшдаа эсвэл хэн нэгэнд хатуу ширүүн хандаж, муухай үг хэлж байсан бол үлдсэн цаг хугацаандаа уучлал гуйж, засаж сайжруул. Хэн нэгнийг гомдоосон мэт санагдаж, өртэй үлдэх нь сэтгэлд их том шарх болох бөгөөд хэрвээ чи даруйхан засах гэж оролдохгүй бол 20 жилийн дараа өөрийгөө зүхэх болно.

16. ЗУРГИЙН ЦОМОГ ХИЙХ

Дурсамж бол бүх зүйл. Хамгийн аз жаргалтай байсан мөчөө, хэрхэн сургамж авч байснаа бүгдийг щ санахын тулд чамд зургийн цомог хэрэгтэй.Анги хамт олонтойгоо, найз нөхөд, гэр бүл, дотны танилуудтайгаа авхуулсан хөгжилтэй зургуудаа бүгдийг нь угаалгаарай. Хэдий гар утсанд чинь байгаа ч альбом шиг найдвартай биш юм шүү.

17.СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Том болсон хойноо арван жилийн сургуулиа үнэхээр их санадаг талаар хүн бүхэн л хэлдэг. Иймд сургуульдаа байх хугацаандаа сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулж, эсвэл оролцож, эсвэл сургуульдаа ямар нэгэн сайхан зүйлийг бүтээж үлдээгээрэй.

18.ЦҮНХЭНД БУЙ ЭД ЗҮЙЛСЭЭ ХАЯАХАА АЗНААРАА

Шалгалтын дараа, төгсчихвөл хэрэггүй болох юм чинь гээд ном, дэвтрээ хаях гэж байгаа бол түр азнаарай. Хэрэгтэйгээ авч үлд. Хэрэггүйг нь харин хааш нь хийхээ чи өөрөө мэд. Хэрэгтэй гэж үзсэнээ бөөгнүүлээд нэг газар тавь. Тэгээд дахин дахин битгий нээ. Бүр мартсан ч болно. Хэзээ нэг өдөр чамд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

19.ШИНЖЛЭХ УХААН, УРЛАГ, ХИЧЭЭЛ СУРЛАГА, СПОРТ ЗЭРЭГ БҮГДИЙГ НЬ АМЖУУЛААРАЙ

Арван жилд сурч байх хугацаандаа өөрийгөө танин мэдэх нь хамгийн чухал. Иймд чи амжилт гаргах гаргахгүй тал дээр санаа зоволгүй бүхий л зүйлийг туршаад үзээрэй.Ингэж байж л чи өөрөө юунд дуртайгаа олох болно.

20. ЭЦЭСТ НЬ

Хүн бүр боловсрол эзэмшихийн тулд сургуульд явдаг ч чи тэнд бас дурсамж бүтээдэг. Хэтэрхий их өөрийгөө шахаж хичээл хийхээс гадна үүрд нандигнан үлдэх дурсамж бүтээхийн тулд төгсөхөөсөө өмнө хийх зүйл олон байгаа шүү. Амжуулаарай найзууд минь.

Эх сурвалж:Tutor circle Kate

 

#Үүнийг мэдэх үү? #Ахлах анги