Хичээл хийхэд тохиромжтой тухтай газрууд №3


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-03-18

Бид цуврал нийтлэлээрээ оюутан сурагчдын удаан хугацаанд суун хичээл хийхэд тохиромжтой, тухтай газруудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлдээ гурван газрыг онцолж байна.

 BE EDUCATION CENTER (УНШЛАГЫН ТАНХИМ)

Цагийн хуваарь: 09:00-00:00

Хаяг байршил: Нарны зам,Монгол эм импексийн зүүн талд Be education center

Facebook page: Be education center / Boldoo teacher's edu center /

Долоо хоногийн долоон өдөр 24 цаг хүртэл хичээлээ хийн суух боломжтой уншлагын танхим юм. Сүүлийн үеийн best seller бүхий номын сантайгаас гадна англи хэлний сургалт, орчуулгын үйлчилгээ зэргийг авах боломжтой. Ширээ бүр гэрэлтүүлэгтэй, залгууртай. Мөн багаараа хичээлээ хийх боломжтой өрөөтэй. WiFi, ус үнэгүй. Принтер болон чихэвч цэнэглэгчийг аван ашиглах боломжтой. Үнийн мэдээллээс дурдвал нэг цаг суухад 3 мянган төгрөг, бүтэн өдөр суухад 8 мянган төгрөг ба сараар төлбөрөө төлөхийг хүсвэл 150 мянган төгрөг юм байна.

COFFEELOGY_S

Цагийн хуваарь: Зун 09:00-20:00, өвөл 09:00-18:00

Хаяг байршил: СХД 5 шар, Сутайн буянт зах доторх хашаанд байрлах 2 давхар шилэн ногоон барилга

Coffeelogy_S кофе шоп нь авангард загварын дотоод засалтай сүүлийн үеийн шинэлэг өвөрмөц кофе шопуудын нэг юм. Захиалгаа өгөөд хүссэнээрээ удаан сууж хичээлээ хийх боломжтойгоос гадна багаараа, хамт олноороо хичээл болон ажлаа хийхэд тохиромжтой том ширээнүүдтэй. Кофе болон уух зүйлс нь хямдаас гадна амт чанартай. Багцаасаа хамаараад кофег тал үнээр нь ч авах боломжтой. Мөн гитар, үкүлэлэ, калимба зэрэг хөгжмүүдийг аван тоглож болно гэнэ. Тус кофе шопоор зочилбол алим синнамонтой цайг нь заавал амтлаад үзээрэй.

EARLY BIRD-ӨГЛӨӨНИЙ НОМЫН САН

Цагийн хуваарь: 24/7

Хаяг байршил: Хүүхдийн 100, Хаан банкны замын эсрэг талд Сөүл Плаза, 7 давхарт, 704 тоот

Facebook page: Early Bird-Өглөөний номын сан

Англи монгол хэл дээрх номын сантай ба ялангуяа англи хэлний сургалтын номоор баялаг. Хэрэв та анх удаа уг номын санд очих гэж байгаа бол заавал бүртгэл хийлгэх ёстой ба сарын суух эрхийн үнэ нь 150 мянган төгрөг. Wi Fi үнэгүй ба өглөөний цай уух боломжтой. Мөн ном авч явж гэрээр уншиж болно гээд бод доо. 

#Боловсрол